Японд иргэн бүрт 100 мянган иений дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцэнэ

Twitter Print
2020 оны 04-р сар 15-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

Японы сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга коронавирусын халдварын тархалтыг бууруулахын тулд иргэд хоорондоо зай барих, олноороо цугларахгүй байх, аль болох гэрээсээ гарахгүй байх зэрэг арга хэмжээ авахад хамаг хүч чадлаа дайчлах хэрэгтэй байгааг анхааруулжээ.

Тэрээр эрх баригчид коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор иргэн бүрт 100 мянган иений дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай мөнгийг төсөвт нэмэлтээр суулгах тухай Консерватив намаас тавьсан хүсэлтийг хэлэлцэнэ гэдгийг мэдэгджээ. Уг мөнгөн дэмжлэг нь коронавирусын халдварын дэгдэлтийн улмаас санхүүгийн хүнд цохилтонд орсон айл өрх, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлыг хөнгөвчлөх зориулалттай аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин хахах

      (112.72.13.38) 2014-05-27 19:38
      • 0
      • 0

      яаралтай шарын шашны ном уншуул .......ойрдоо та хоёр барьцадтай байгаа л болтой

      Хариулах