Аз жаргалын даавар буюу допамайныг хямд аргаар олж авбал тэр чинээгээр таны амьдралын чанар муудна

Twitter Print
2023 оны 09-р сар 20-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Орчин үеийн айхтар хүмүүс Допамайн гээч зүйлтэй болгоомжтой харьцдаг болжээ. Англиар dopamine гээч нь аз жаргалын даавар юм. Үүнийг удирдаж чадсан хүн аз жаргалтай амьдарна. Даанч хүн төрөлхтөний 97% нь энийг мэддэггүй тул нөгөө 3%-ийнхаа аз жаргалын төлөө амьдардаг гэнэ шүү.

Допамайныг хямд аргаар олж авбал тэр чинээгээр таны амьдралын чанар муудна. Хамгийн аймаар нь энэ юм байна.

Хямд аргаар, хурдан олж авах аргууд:

• Секс

• Порно

• Хар тамхи, мансуурах бодис

• Архи, дарс, согтууруулах ундаа

• Түргэн хоол

• Тамхи, vipe

• Social media

• Netflix, кино, ТВ

• Видео тоглоом

Энэ бүхэн таны допамайныг огцом нэмэх боловч эргээд огцом буурдаг. Энэ их аюултай гэнэ шүү. Ийм байдал удаан үргэлжилбэл та эцэстээ аймшигтай депресс буюу Сэтгэл гутралд орох ажээ.

Иймээс Допамайныг аюулгүй олж авах хэрэгтэй. Үүний тулд:

1-р арга

• Гадуур алхах

• Сайхан хөгжим сонсох

• Бүжиглэх, зурах, ярилцах зэрэг хөгжилтэй байдлаар идэвхтэй байх

• Спортоор хичээллэх

• Найзуудтайгаа зугаацах

Энэ бүхэн таны бие, сэтгэлийг нэгэн зэрэг өргөж, шаардлагатай допамайнаар хангаж өгнө.

2-р арга

Сайн, тухтай, гүн унтана. Нойрыг юугаар ч орлохгүй. Гүйцээ.

• Танд motivation өгнө.

• Танд focus өгнө.

• Танд energy өгнө.

Хоногт багадаа 8 цаг унтаж байгаарай. Унтахдаа ач холбогдол өгч, үүнийгээ чанартай хийх ажээ. Сайн ор авч, тухтай хөнжилд, гэрлээ унтраагаад унтсан шиг унтагтун.

3-р арга

Дасгал, хөдөлгөөн заавал хийнэ. Заавал. Үгүй гэвэл энд дурдагдах бусад зүйлсийг хийх энерги танд байхгүй. Жишээ нь спортоор хичээллэхгүй бол орой нь нам унтаж чадахгүй.

• Стресс байхгүй.

• Сэтгэлийн хямрал, санаа зовинол байхгүй.

• Сэтгэлийн түгшүүр байхгүй.

• Сэтгэл санаа сэргэлэн цовоо

• Сэтгэлийн хүч эрс нэмэгдэнэ.

Бие хөдлөх тусам сэтгэл санаа дагаад сэргэдэг ажээ. Бие хөших тусам тархи сатаарна. Ийм л байна.

4-р арга

Зөв, цэвэр хооллогтун. Хоолны дэглэм баригтун. Бага бөгөөд чанартай ид.

• Өндөг

• Ногоо

• Жимс

• Мах

Тэгээд ер нь бага ид. Заримдаа өлсөхөд зүгээр. Бүр мөсөн больчихсон ч гэмгүй хүнс гэвэл:

• Сахар, элсэн чихэр

• Архи, согтууруулах ундаа

• каффейн хэтрүүлэх

5-р арга

Наранд бай. Дахиад хэлье, наранд бай.

Нар танд аз жаргал, жинхэнэ кайф өгөх увидастай. Ерөөсөө нар мандсанаар л хүний аз жаргал эхэлдэг.

• Тухтай, аюулгүй, дулаахан мэдрэмж өгдөг.

• Сэтгэл санааны байдал шууд дээшилнэ.

Өдөрт ядаж 15 минут наранд байгаарай.

Ж.Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.41.9) 2023-08-22 13:26
      • 0
      • 0

      Амьтны амь хөнөөж хүчирхийлэл үйлдсэн хоолноосоо л татгалзчих, тэгвэл танд аз жаргал, сэтгэл ханамж ирнэ.

      Хариулах