Хүн өлссөнөөр үүдэл эсийн хөгшрөлт зогсож эхэлдэг

Twitter Print
2020 оны 12-р сар 13-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Хүн өлссөнөөр үүдэл эсийн хөгшрөлт зогсож эхэлдэг байна. Товчхоноор хэлбэл хоол хүнсгүй 24 цаг байхад л залуу нас тань эргэн ирдэг аж.

Эсийн энэхүү гайхалтай чанарыг эрдэмтэд олж илрүүлжээ. Массачутетсийн технологийн их сургуулийн судлаачид гэдэсний үүдэл эс биед бүхэлд нь чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг илрүүлсэн байна. Ер нь хүний гэдэс нас ахих тусам муу ажиллаж, нөхөн сэргэхдээ удаан байдаг. Энэ хэрээр халдварт өртөх, хоргүй хавдартай болох эрсдэл нэмэгддэг байна. Харин MIT-ийн биологичдын шинэ судалгаанаас үзэхэд насны өөрчлөлтөөс болж үүдэл эсүүдийн үйл ажиллагаа алдагдахыг 24 цагийн өлсөлтөөр л зогсоож болох гэнэ.

Өлссөнөөр үүдэл эсүүдийн нөхөн төлжих чадвар эрс сайжирдаг байна. Ходоодны эсүүд хоол хүнсгүй болсноор глюкозын оронд тосны хүчлийг сүйтгэдэг аж. Гэхдээ өлсөх сайн гээд олон хоног унд хоолгүй явж болохгүй. Энэхүү эмчилгээг хоёр долоо хоногт нэгээс илүүгүй удаа хийх бөгөөд эртнээс бэлтгэх шаардлагатай гэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.