
Олон хүн уруулан дээр гардаг цэврүүг мэдэх байх. Сэжгийн гэж жигтэйхэн, өвчтэйг нь бас басалтгүй. Хомхой долоох гэж бидний хэлж заншсан энэ цэврүү нь Herpes төрлийн вирус халдварт өвчин бөгөөд амны ойролцоо, уруул хамраар гарна. Зарим тохиолдолд хумс, нүд, бөгсөн дээр ч гардаг. Үүнийг Herpes- simplex -Вирус Төрөл 1 гэж нэрлэнэ.
Насанд хүрэгчдийн 90% нь энэ вирусын эсрэг дархлалтай болсон байдаг, энэ хүмүүc энэ вирусыг тээгч гэсэн үг. Энэ вирусаар халдвар авснаа хүн мэдэхгүй бөгөөд ихэвчлэн 6 нас хүртэлээ халдвар авсан байдаг.
Халдвар авсан хүмүүcийн 20-30% нь уруулын херпест нэрвэгдэнэ. Ялангуяа биеийн дархлалын систем нь түр болон урт хугацаагаар муудсан үед хомхой долооно. Херпес халдвар авсан хүнд тус вирус арьсны өнгөн хэсгийн мэдрэлийн цэгээс дамжин нурууны нугасанд хvрч, тэнд унтаа байдалд хадгалагдаж байдаг ба анхны шинж тэмдэг гартлаа хичнээн ч жил болж болно.
Хэн ч херпес вирусны эсрэг үүрдийн дархлалтай болж чадахгүй. Гэвч бидний биеийн дархлалын систем энэ вирусыг хамаагүй задраалгүй барьж байдаг. Нэг сонсоход таатай зүйл гэвэл хөгшрөх тусам уруулан дээр хомхой долоох нь багасдаг.
Энэ вирусны хамаатан болох Herpes Вирусын Төрөл 2 нь бэлэг эрхтэн дээр гардаг. Томчуудын 15-25% нь энэ вируст өртсөн байдаг. Энэ вирусны төрөл нь Төрөл 1 шигээ бас түүний цэврүүнд хүрснээр халдварлана.
Уруулын херпес халдварлахдаа:
- Амьсгалын замаар, ханиалгах, ярих, найтаах
- Вирусны цэврүүтэй хүний аяга халбага хэрэглэснээр
- Херпес цэврүүтэй хvний халдварт хэсэгт шууд хүрснээр, үнсэх, бэлгийн харьцаанд орох гэх мэт
Унтаж буй херпес вирус нь дараах тохиолдлуудад сэдэрнэ.
- халдварт өвчин тусаж, халуурсан үед (халууны цэврүү гэж хомхойг бас нэрлэдэг)
- хэт хурц нарны туяа нь арьсны эд эсийн дархлалыг багасгасан тохиолдолд
- сэтгэлзүйн стресс, айх, гуниглах, ядрах гэх мэт
- Гормоны өөрчлөлттэй үед, биеийн юм ирэх, жирэмслэх үед
- Дархлалын системийг багасгах эм ууж байгаа эсвэл өвчтэй болсон үед
Сэдэрсэн вирус нь мэдрэлийн системээр дамжин арьсны өнгөн хэсэгт очиж цэврүү үүсгэнэ.
Энэ үүcсэн цэврүү нь өвчтэй, таагүй байдал үүcгэж, загатнана. Цэврүү нь тунгалаг шингэнээр дүүрч, оролдохгүй тохиолдолд хагарч, суурь нь тавлан 8-14 хоногийн дотор өөрөө хатна. Энэ тунгалаг шингэн болон, ил байгаа цэврүүний шархтай хэсэг нь маш өндөр халдвартай. Цэврүүнд хүрсэн тохиолдолд, тав болоогүй л бол халдвартай.
Зарим тохиолдолд херпес аман дотор гарна.
Шинж тэмдэг нь булцруу маягийн жижигхэн цэврүүнүүд, өвчин ихтэй, өвчтөн өндөр халуурна. Хоол унд идэж болохооргүй хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэнэ.
Ерөнхийдөө бол хомхой долоох нь аминд аюултай биш боловч цөөн хэдэн тохиолдолд аюултай. Жишээ нь, арьсны дерматистай хүнд, жирэмсэн эх Төрөл 2- ыг туссан тохиолдолд хүүхэд төрөхөд халдварлаж хүнд өвтэй болгоно.
Хомхой долоохоос урьдчилан сэргийлэхдээ:
- Хомхой долоосон хүнтэй аяга, халбага, алчуур хамтран хэрэглэхгүй байх
- Хомхой долоосон хүнтэй үнсэлдэж, нялуурахгүй байх
- Цэврүүгээ арчилсны дараа гараа сайн угаах, цэврүүнд хүрсэн гараараа бусад биеийн хэсэг, ялангуяа, нүд, хамар, бэлэг эрхтэндээ хүрэхгүй байх.
- Цэврүүгээ арчлахдаа нэг удаагийн ариун цэврийн зүйлс хэрэглэж, түүнээ хаях, хөвөн гэх мэт
- Жаахан хүүхдэд халдаахгүйн тулд хоол, идэх юм хувааж идэхгүй байх
- Хомхойтой хүн, хүний биед их хүрдэг спорт хийхээс түр зуур татгалзах, барилдах жишээ нь
Херпесийг сэдрээхгүй байхын тулд хангалттай унтаж амрах, сэтгэл санаа тайван байх, хэт хурц наранд нүүр амаа шарахгүй байх, витаминлаг хүнс хэрэглэх, спорт хийж, архи тамхинаас татгалзах гэжээ.
Цөөн тохиолдолд херпэс нүдэнд гардаг. Онош нь тогтоогдохгүй нүд өвдөөд байвал херпэс биш байгаа гэж хардаж, эмчдээ хэлэх хэрэгтэй. Херпэс нүдний торлогийг гэмтээж, хараагүй болгодог. Түргэн хугацаанд арга хэмжээ авах ёстой.
Чулуунсүрэнгийн Цэрмаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(203.169.50.7) 2014-05-28 20:36Эцэг эхчүүдэд: Англи хэл дээр уран зохиолын номыг уншиж, ойлгож сурах 1 сарын эрчимжүүлсэн курс 6 дугаар сарын 10-наас долоо хоногийн 6 өдөр, өдөр бүр 10-18 цагийн хооронд хичээллэнэ. Эхний хагас сард шатласан 7 түвшиний номуудыг унших, сонсох, орчуулах дадлагын хичээлүүд, сүүлчийн 2 дугаар хагаст бодит уран зохиолын номуудын бүтэн бичлэгийг англи хэл дээр сонсох, бичих, орчуулах ажилбаруудыг гүйцэтгэнэ. Энэхүү сургалт нь бодит уран зохиолын номуудыг англи хэл дээр богино хугацаанд хэрхэн ойлгож, уншиж сурах арга, техникийг хүүхдүүдэд эзэмшүүлэх, дадал чадварыг суулгах, төлөвшүүлэх, тэвчээртэй суралцах, мэдлэг эзэмших бүхий л боломжийг олгох болно. Сургалтын бүх явцад суралцагчдын англи хэлний хэллэг, аялгууг эрс дээшлүүлнэ. Сургалтын материалуудыг багш хангана. Холбоо барих: 99922603
Хариулах