Цэвэрлэх байгууламжийн танкыг цөмийн хаягдалтай андуурчээ

Twitter Print
2014 оны 05-р сар 28-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

Олон улсын цөмийн хаягдал булшлах анхны байгууламжийг Монголд байгуулахаар сэм хөөцөлдөж байгаа ноцтой мэдээ дэлхий нийтийг шуугиулж байсан билээ. Тухайн үед Монголчуудын олонх энэ мэдээг цуурхал хэмээн хүлээн авч байсан бол саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цөмийн хаягдал буулаа гэх мэдээлэл тархсан. Энэ талаар холбогдох байгууллага болох Цөмийн энергийн газар асуудлын мөрөөр “Туушин” компанийн гаалийн хашаанд байгаа тухайн цөмийн хаягдал гэх контейнерийн талаар тодруулсан байна.

Энэ нь ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж барихад ашигладаг, цуглуулах танк юм байна. Уг бохир ус цуглуулах танк нь зэврэлт үүсгэхээс сэргийлж, дотор талаас нь пластмасс хавтангаар бүрэн бүрсэн байдаг ба хол газар тээвэрлэх зориулалтаар хийгдсэн бөгөөд анх удаа Монгол Улсаас гадагшаа технологи экспортоор гаргахаар бэлдсэн байгаа нь энэ гэж албаны эх сурвалж мэдэгдлээ.

Мөн тэрээр хэлэхдээ, тухайн контейнерийг хөдөө орон нутагт олон газар суурилуулсан бөгөөд шаардлагатай гэж үзвэл очиж үзэж болно гэсэн юм. Иймээс цөмийн хаягдал оруулж ирлээ гэх мэдээлэл ташаа болохыг онцоллоо.

Бүслүүртэй контейнер болгоныг цөмийн хаягдал гэж хараад, хаа хамаагүй цуурч жиргэдэг хүмүүст анхааруулга болох биз. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.169.50.7) 2014-05-28 20:50
      • 0
      • 0

      Эцэг эхчүүдэд: Англи хэл дээр уран зохиолын номыг уншиж, ойлгож сурах 1 сарын эрчимжүүлсэн курс 6 дугаар сарын 10-наас долоо хоногийн 6 өдөр, өдөр бүр 10-18 цагийн хооронд хичээллэнэ. Эхний хагас сард шатласан 7 түвшиний номуудыг унших, сонсох, орчуулах дадлагын хичээлүүд, сүүлчийн 2 дугаар хагаст бодит уран зохиолын номуудын бүтэн бичлэгийг англи хэл дээр сонсох, бичих, орчуулах ажилбаруудыг гүйцэтгэнэ. Энэхүү сургалт нь бодит уран зохиолын номуудыг англи хэл дээр богино хугацаанд хэрхэн ойлгож, уншиж сурах арга, техникийг хүүхдүүдэд эзэмшүүлэх, дадал чадварыг суулгах, төлөвшүүлэх, тэвчээртэй суралцах, мэдлэг эзэмших бүхий л боломжийг олгох болно. Сургалтын бүх явцад суралцагчдын англи хэлний хэллэг, аялгууг эрс дээшлүүлнэ. Сургалтын материалуудыг багш хангана. Холбоо барих: 99922603

      Хариулах