
Ян Рокотов /1927-1961/ - Зөвлөлтийн үеийн валютын наймаачин.
Социализмын үед валют худалдах, худалдан авах, биедээ авч явах хориотой байсан юм. Байр худалдаж авах, хувийн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн зах зээл гэгч ойлголт огт байсангүй. Валютаа банкинд хадгаламж болгон хийх ч боломжгүй. Социалист орнуудын аюулаас хамгаалах байгууллагууд асар хүчтэй хяналт тавьдаг тийм хүнд үед 1,5 сая доллар цуглуулж чадсан эр бол ЯН РОКОТОВ.
Хэрвээ тэр аль нэгэн капиталист оронд төрсөн бол нэр хүндтэй авьяаслаг ТЭРБУМТАН БИЗНЕСМЭН болох байж. Эсвэл цагаа олж төрсөн бол... Гэвч тэрээр социалист оронд төржээ. Тухайн үеийн ОХУ дотоодыг хамгаалах газар буюу КГБ --ын хамгийн чадварлаг чекистүүдийн тусгай баг асар их хүч тавьж, нэлээн хэдэн жил хөөцөлдөж, хий хоосон занганд /Рокотовын/ орж байж арай гэж алдарт ШАР ЧЕМОДАНТАЙ нь /хөрөнгөө чемоданд хадгалахаас өөр боломж тэр үед байгаагүй/ барьсан. Шийтгэл нь асар хүнд байв.
Хэдийгээр хүний амь насанд халдаагүй, хулгай дээрэм хийгээгүй, улс оронд хохирол учруулалгүй, зөвхөн гадаадын жуулчдын хооронд валютын ченж хийсэн түүнийг БУУДАН хороосон.
Уул нь эрүүгийн хуулиндаа 3-8 жилийн ял авах ёстой байсан боловч С.Н. Хрущёв иргэдээ айлгах үүднээс 3 зэргийн хүн буудчих гэсэн аман даалгавар өгсөн гэдэг. Хүний амь огт үнэгүй ийм л хүнд үе байж.
Р. Даваадорж
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.