Донецк хотод хөл хорио тогтоолоо

Twitter Print
2014 оны 05-р сар 29-нд 07:33 цагт
Мэдээний зураг,

Украин улсын Луганск бүс нутаг дахь Рубежное тосгонд буудалцаан болжээ. Тосгоны ойролцоох хилийн шалган нэвтрүүлэх цэгт байрлах цэргүүд рүү  “Антимайданы” босогчид буудсан гэдгийг тогтоосон аж. Оршин суугчдын мэдээлснээр, тосгоны ойролцоо үе үе буун дуу гарч байгаа гэсэн. Одоогийн байдлаар амиа алдсан болон шархадсан хүн байхгүй. Мөн мягмар гаригт Луганск бүс нутагт үл мэдэгдэх хоёр хүн “Луганск нядалгаа” ачааны машин руу буудсан байна. Энэ үеэр ачааны тэрэгний жолооч болон үйлдвэрийн ажилтан амиа алдаж, хоёр хүн гэмтжээ. Луганск болон Донецк бүс нутагуудад мөргөлдөөн ар араасаа гарсаар байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мягмар гаригт Донецк бүс нутагт хөл хорих цаг тогтоогоод байгаа аж. Орон нутгийн цагаар 20:00 цагт нийтийн тээврийн хэрэгслүүд зогсож, бүх гэртээ гэртээ орсон байх ёстой гэнэ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.