БНЭУ-д шавилан суудаг 18 хүртэл насны 229 хүүхэд эх орондоо ирлээ

Twitter Print
2020 оны 06-р сар 13-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

БНЭУ-д шавилан суудаг 18 хүртэл насны 229 хүүхэд эх орондоо ирлээ. МИАТ компанийн тусгай үүргийн онгоц 07.58 цагт Буянт-Ухаад газардав. 

БНЭУ-ын Каранатака муж дахь Гоман, Сэра, Жүме гурван дацанд шашны чиглэлээр сурч, амьдардаг 597 монгол иргэн байна. Үүний 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд. 219 хүүхдийнх нь эцэг, эх, асран хамгаалагч болон Гоман дацангийн удирдлагууд хүсэлт тавьсны дагуу Улсын онцгой комисс татан авахаар шийдвэрлэсэн. 

 Хүүхдүүдийн 70 орчим хувь нь Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийнх. Эцэг, эхчүүд онгоцны зардлыг төлсөн. Гэхдээ тусгаарлах байрны төлбөрийг төлөх боломж хомс учир дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүссэн.  Иймээс 230 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Хүүхдүүдийг шавилан суугаа газраас нь Гоа хотын нисэх буудалд хүргэх зардлыг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан. Хүүхдүүд болон иргэдийг Онцгой байдлын ерөнхий газрын "Онцгой Жаргалант" сувилал, Ориентал зэрэгт тусгаарлана.

Эх сурвалж: Улсын онцгой комиссын Шуурхай штаб

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.