
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албан тушаалд нэр дэвшигчийг тодруулсан байна. ҮХАА-н сайд асан Х.Баттулгын оронд олон хүний нэр яригдаж байсан ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга, МоАХ-ны дэд дарга, гүйцэтгэх захирал Ш.Түвдэндоржийн нэрийг оруулж иржээ. Түүний саналыг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэн байна. Ингэснээр сайдын албан тушаалд нэр дэвшигчийг АН-ын бүлгийн хуралдаанд оруулах юм. Бүлгийн хуралдаанаар дэмжвэл байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталгаажуулах юм. УИХ-ын гишүүн Х.Баттулга МоАХ-ыг толгойлдог. Тиймээс ҮХАА-н сайдын суудалд МоАХ-ын хүн суух ёстой гэж үзсэн байж магадгүй аж.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.