Израйл Сирийн цэргийн баазад агаараас дайралт өгчээ

Twitter Print
2013 оны 11-р сар 03-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

Израилийн онгоцууд Сирийн боомт хот болох Latakya дах цэргийн бааз руу агаараас довтолжээ. Тэд Ливан дах Хизбуллах бүлэг рүү илгээхээр төлөвлөж, Орост үйлдвэрлэсэн пуужингуудыг устгах зорилго агуулжээ. Ливан дах Хизбуллах бүлгийг израйлийн эрх баригчид алан хядагч, хууль бүс бүлэг гэж үздэг юм. Энэ бүлэг Израйлыг эсэргүүцэгч Палестиний бүлгийг дэмждэг юм. Латакяа хотын хойд хэсэгт оршдог Сирийн ЗГ-ын хяналтад байдаг цэргийн бааз дээр сэжиг бүхий дэлбэрэлт боллоо гэдэг мэдээ ирсэн байна. Дараа нь АНУ-ын батлан хамгаалахын эх сурвалж пүрэв гарагийн шөнө Израйл агаараас дайрсныг баталжээ. Мөн Саудын Арабын El Arabiye телевиз Израйлийн хэвлэлээс иш татан, дайралтын гол бай Орост үйлдвэрлэсэн пууижнгууд байсан гэжээ.  

Хэрэв Израйл Сирид агаараас цохилт өгсөн нь батлагдвал тэд он гарсаар 4 дэх удаа дайралт хийлээ гэсэн үг. Тэд өмнө нь ч цэргийн баазууд руу халдаж байсан юм. Сирийн эрх баригчид хэрэв ахин Израйлийн талд халдлага зохион байгуулвал бид хариу үйлдэл хийнэ гэдгээ ч мэдэгдээд байсан. Одоогоор Израйл болон Сирийн аль аль нь ямар нэг тайлбар өгөөгүй байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.