Дуучин Д.Болд таны гар утсанд гарч ирнэ

Twitter Print
2014 оны 05-р сар 29-нд 10:08 цагт
Мэдээний зураг,

Шинэ дуу, шинэ цомог болгоноороо үзэгч, сонсогчиддоо цоо шинэ зүйлийг мэдрүүлж, гэнэтийн бэлэг барьдаг дуучин бол “В” продакшны захирал, Монгол улсын Төрийн соёлрхолт, дуучин Д.Болд билээ. Түүний 11 дэх бие даасан “Хувцсаа тайчаад шид” цомог мөн л өвөрмөц онцлогтой гарчээ. Энэ удаад дуучин маань техник технологийн дэвшлийг ашиглан фэнүүддээ бэлэг барьж байна.

Та гар утсандаа “Shop on” аппликейшнийг татан суулгаж “Хувцсаа тайчаад шид” цомгийн ковер зургийг уншуулснаар дуучин Д.Болд таны гар утсанд гарч ирэн мэндчилгээ хүргэх нь. Энэ бол “Юнитель” группээс шинээр нэвтрүүлсэн AR технологи аж.

Дашрамд сонирхуулахад “Хувцсаа тайчаад шид” цомог itunes, Amazon MP3, Spotify, Google play, Beats music, Shazam, Rdio, Nokia music, KKbox  зэрэг цахим дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Мөн iphone, ipad-д зориулсан “Дуучин Болд” аппликейшн байдаг. Тун удахгүй android утастай хэрэглэгчид энэхүү аппликейшнийг ашиглах боломжтой болох юм. Энэхүү аппликейшн нь дуучны цомгуудыг сонсох, клипүүдийг үзэх, дуртай дуугаа itunes-ээс худалдан авах, тухайн дуугаа facebook, twitter-т хуулж болдгоороо онцлогтой.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.