
1. Насны хязгаар байдаг уу?
Хараа заслын мэс заслыг 20-40 насны хооронд хийдэг. 40 наснаас хойш ойрын хараа муудаж эхэлдэг. Иймд холын харааг нь янзалчихвал ойрын хараа муу байгаа нь хэт мэдэгдэж эхэлнэ. Ойрын харааны шил зүүх хамаагүй гэвэл холын хараа болон цилиндрийг засаж болно.
2. Ямар харааг тэглэдэг вэ?
Холын (-), ойрын (+) болон цилиндр бүгдийг нь засаж болно. Гэхдээ хүн бүрийн байдал өөр. Эхлээд оношилгоо хийх шаардлагатай. Анхааруулахад, 40 наснаас хойших ойрын хараа муудсаныг лазер мэс заслаар засаж болохгүй. Хийсэн ч дахин муудна.
3. Линз зүүдэг хүн хийлгэж болох уу?
Болно. Оношилгоо/Мэс заслын өмнө: зөөлөн линз 7 хоног, хатуу линз 14 хоног зүүхгүй байх шаардлагатай. Линз нь эвэрлэг бүрхэвчинд нөлөөлдөг ба хэлбэрийг нь өөрчилдөг гэдэг. Гэхдээ хэсэг хугацаанд зүүхгүй бол эргээд хэвэндээ орно.
4. Онгоцоор нисэж болох уу?
Болно.
5. Жирэмсэн болон хөхүүл хүн хийж болох уу?
Болохгүй. Жирэмсэн үед гормоны өөрчлөлтөөс болоод болохгүй. Мөн хөхүүл үед эм, дусаагуур нь хөхний сүүнд орно гээд болохгүй.
6. Мэс заслын дараа өөрөөрөө төрж болох уу?
Болно.
7. Хараа тэглэх мэс засал нь?
Хараа тэглэх лазер мэс засал нь ЛАСИК болон ЛАСЭК гэж байдаг. Хийх арга болон эдгэрэх хугацаа нь өөр. Мөн мэс засал хийлгэхийн таны эвэрлэг бүрхэвчийн зузаан маш гол шалгуур болдог. Зузаан байх тусам л сайн. Лазер мэс засал нь эвэрлэг бүрхэвчээс лазераар авч байна гэж ойлгож болно.
8. Хараа хэд хүртэл лазер мэс засал хийж болох вэ?
Хэт хараа муу тохиолдолд (-8аас дээш: -8-d Эвэрлэгийн зузаан хүрч байвал лазер мэс засал болно) лазер мэс засал хийж болохгүй тохиолдлууд байдаг. Тэр үед нүдэнд линз суулгах мэс засал бас байдаг. Линз нь солонгон бүрхүүл дээр бэхлэгддэг эсвэл болор дээр бэхлэгддэг 2 янз байдаг.
9. Мэс заслын дараа нүд гялбах уу?
Харанхуйд хүний хүүхэн хараа томордог. Хүүхэн харааны хэмжээнээс хамаараад шөнө гэрэл харахад гялбах магадлалтай. Хэрвээ таны хүүхэн хараа дундаж хэмжээнээс том бол гялбах магадлалтай.
10. Мэс заслын дараах гам?
1 сар: Үсээ будахгүй, хими хийлгэхгүй, нүдээ дарж, нухаж болохгүй. Спиртэн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Хүнд спортоор хичээллэхгүй (нүдэндээ цохиулах магадлалтай спорт: бөx, бокс....) Сауна, бассейнд орж болохгүй. Мэс заслын дараа эхний хугацаанд нарны хэт ягаан туяанаас хамгаалсан нарны шил зүүх хэрэгтэй.
11. Нүүрээ угаах, нүдэндээ ус хүргэж болох уу?
Мэс заслын төрлөөс хамаарна: ЛАСИК бол эхний өдрөө нүдэндээ ус хүргэж болохгүй. Маргаашаас нь асуудалгүй. ЛАСЭК- 5 хоног нүдэндээ ус хүргэж болохгүй. 5 хоногийн дараа нь асуудалгүй. Линз суулгасан тохиолдолд: 7 хоног нүдэндээ ус хүргэж болохгүй.
12. Лазер мэс заслын дараа гоёлын линз зүүж болох уу?
Эвэрлэг бүрхэвч эдгэсний дараа болох ч гэсэн зүүхгүй байсан нь дээр.
13. Мэс заслын өдөр?
Нүдээ будаж болохгүй, үнэртэй ус түрхэж болохгүй.
14. Мэс засал өвдөх үү?
Мэс засал нь ердөө 10минут л.. болно. Таныг мэс заслын орон дээр хэвтүүлсний дараа нүдэнд өвчин намдаагч, антибиотик, үрэвслийн эсрэг зэрэг нүдний дусаагууруудыг дусаана.
15. Мэс заслын дараа өвдөх үү?
Хүн хүний өвчин мэдрэх нь өөр өөр. Мөн өвдөх хугацаа нь бас өөр. ЛАСИК бол хийлгэсэн өдрөө л бага зэргийн зовиуртай. Нүд хорсох, нүд торох, нулимс гарах зэрэг байж болох ч маргаашаас нь зүгээр. ЛАСЭК тохиолдолд 2-3 хоног нэлээд өвдөнө. Хүнээсээ шалтгаалаад мэдээж өөр. Зарим нэг нь нүд торсоноос өөрөөр өвдөөгүй гэдэг бол зарим нь нүдэнд элс орсон юм шиг гэх ч бий. Ихэвчлэн өвдөхдөө: нүд торох, нулимс гоожих, хорсох, аргах, элс орсон юм шиг мэдэгдэх, гэрэл харахаар гялбах (Вампир шиг гэрлээс зугтана) зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Өвдөлтөд өвчин намдаах эм ууж болно.
16. ЛАСИК болон ЛАСЭК-н аль нь сайн бэ?
Яг энэ нь сайн энэ нь муу гэсэн юм байхгүй. Таны нүдэнд аль нь илүү тохирох вэ гэдэг нь оношилгоо үзлэгээр тодорхой болно.
17. Үнийн хувьд?
Солонгост эмнэлэг болгон өөрсдийн эмнэлгээс тогтоосон үнэтэй.
Хамгийн багадаа:
ЛАСИК -1,300,000 вон
ЛАСЭК -800,000 воноос эхэлдэг.
18. Хараа дахин муудах уу?
Муудах магадлалтай. Ихэнхдээ тухайн хүнээсээ хамаарна. Хэрвээ хэт муу тохиолдолд -7, -8 ч юмуу;. 5 эсвэл 10 жилийн дараа муудаж болно. Муудахдаа буцаад тийм болохгүй ч -1,-2 болж магадгүй.
19. Муудвал дахин мэс засал хийж болох уу?
Таны нүдний байдлаас хамаараад хийж болно. Оношилгоо хийгээд эвэрлэгийн зузаан хүрээд өөр бусад асуудалгүй бол болно.
20. Дахин мэс заслын төлбөр нь?
Ихэнх тохиолдолд дахин мэс засал хийлгэх нь тухайн эмнэлэгтээ үнэгүй байдаг.
21. Мэс заслын дараах үзлэг оношилгоо?
Лазэр мэс заслын дараах эхний үзлэг нь: ЛАСИК болон Линз суулгах нь мэс заслын дараагийн өдрөө, ЛАСЭК нь 5 хоногийн дараа. Дараа дараачийн үзлэг нь 7 хоног, 14 хоног, 1 сар, 3 сар, 6 сар гэсэн мөчлөгтэй. Мэс заслын дараах үзлэг нь ихэнх тохиолдолд үнэгүй байдаг ч тэр эмнэлгээсээ хамаарна.
22. Мэс заслын дараах эм, дусаагуур юу хэрэглэх вэ?
Эмчийн бичгээр антибиотик, үрэвслийн эсрэг дусаагуур болон хиймэл нулимс байдаг. Эмч таны нүдний байдлыг харж байгаад хэдэн сар хэрэглэхийг хэлж өгнө. Ихэнхдээ ЛАСИК: 2 сар, ЛАСЭК: 3-5 сар байх магадлалтай.
23. Мэс заслын дараа юу идэж болохгүй вэ?
Идэх юман дээр хорио байхгүй. Эхний сар спиртэн бүтээгдэхүүн хориотой.
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. ADITY
(129.205.113.182) 2023-11-25 09:33БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
DR. ADITY
(129.205.113.182) 2023-11-25 09:33БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
DR. ADITY
(129.205.113.182) 2023-11-25 09:33БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
зочин
(202.126.88.36) 2021-06-05 11:20зүүн нүд -12 баруун нүд -11н шил зүдэг үнэхээр хэцүү мэдрэмж 15настай нүднтй эмчид 6сар болгон үзүүлхээр л дандах -1р нэмж үил өгдөг ямар ч эмчилгээ нтр хэлэхгүй юм ийм багаасаа аймар өндөр шилзүүдэг эмчлэх арга чарга байна уу
Хариулах
Зочин
(210.61.207.4) 2020-11-06 03:48shaal demii shuu,manaihaaan.nudnii shil togtmol zuuhed ok bolno.sohroh ersdel n mash ondor.eruul mend ergej olj avahad hetsuu.manaihan zodoldohgui tsohuilahgui bla yu.
Хариулах
Бодь
(59.153.115.97) 2023-05-22 11:39мэдэхгүй бол дуугүй байж сур мангуу минь. дэлхий нийтээрээ хийлгэж байна. миний ойрын 2 ч хүн хараа тэглүүлсэн. нэг нь одоо 12 жил болж байгаа. ямарч асуудалгүй байгаа. би өөрөө хийлгэх гээд энэ талаар зөндөө судалсан. хийлгээд сохорсон хүн лав алга.
Хариулах
Зочин
(66.181.161.106) 2022-10-10 08:47Bitgii shaa alaa
Хариулах
n
(64.119.26.60) 2022-04-05 22:34youtube der humus higejegaga haruulad gadaad humus bugdere l zugr boljishte hud medeele biti taraalda
Хариулах
undarmaa
(150.129.141.9) 2019-11-22 09:47ene ymar emneleg we
Хариулах
namuun
(202.126.88.161) 2019-11-21 20:14haana we ene
Хариулах
Зочин
(66.181.161.105) 2019-11-18 11:34ene haana bdag ve
Хариулах
Зочин
(66.181.161.84) 2019-11-17 23:32Manaid shinjilgeeg ni awdag gazar baidag bolowu
Хариулах