Архины хордлогоор өдөрт 1 хүн амиа алддаг

Twitter Print
2023 оны 01-р сар 14-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Архины хордлогоор өдөрт 1 хүн амиа алддаг.

Монгол улсад импортоор 2021 онд 38,9 сая литр согтууруулах ундаа оруулсан нь 2011 оноос 5 дахин өссөн үзүүлэлт байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаар 1 хүнд жилд 7-8 литр архи согтууруулах ундаа ногдож байвал үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарлаа гэж үздэг байна. Гэтэл манай улсад насанд хүрсэн нэг хүнд жилд 28 литр архи ногдож, насанд хүрсэн хүн амын 51 хувь нь согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэж байна гэсэн судалгаа гарчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар манай улсад жилд дунджаар 4500 хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас бардаг. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хордлогоор өдөрт 1, сард 30, жилд 363 хүн амь насаа алдсан. Сүүлийн 5 жилд архины хордлогоор 1817 хүн амиа алдсан гэсэн судалгаа гаргажээ.

Архи согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээнээс дурдвал,

Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж сард 7, жилд 89 хүн осгож амиа алдсан

Сүүлийн 5 жилд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 447 хүн осгож амь насаа алдсан

Архи согтууруулах ундаа хэрэглэж бусдын биед өдөрт 9сард 277, жилд 3326 хүн гэмтэл учруулсан

Сүүлийн 5 жилд архи согтууруулах ундаа хэрэглэж бусдын биед 16634 хүний биед гэмтэл учруулсан

Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өдөрт 231, сард 6935, жилд 83231 хүн эрүүлжүүлэгдсэн

Сүүлийн 5 жилд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 416,159 хүн эрүүлжүүлэгдсэн байна

Хүчиндэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 18-51 хувь нь согтуугаар үйлдэгдэж нийт дуудлага мэдээллийн 60-70 хувь нь архитай холбоотой байна.

Тиймээс архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх дадлыг өөртөө суулгах нь өөрийн эрүүл мэнд, амь нас цаашлаад ойр дотнынхоо хүмүүсийн амьдралд хар бараан толбо үлдээхгүй байх боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.