Шинжилгээний шаардлага хангаагүй 15 лабораторийн нэгээр Улсын 2-р төв эмнэлгийн лаборатори нэрлэгджээ

Twitter Print
2020 оны 01-р сар 22-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирусийн архаг халдвартай 400 мянга орчим хүн өвчилсөн байх магадлалтай гэж үзсэн тул 2017 онд Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталж тус оныхоо тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд элэгний В,С вирусийг илрүүлэх, тоолох шинжилгээг 28 лаборатори авч, вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан.

Гэвч 28 лабораторийн 13 нь ЭМЯ-ны шалгалтад тэнцээгүй, мөн ДЭМБ-аас авсан шалгалтад лабораториудын 70 хувь нь бүдэрсэн төдийгүй вирусгүй иргэний шинжилгээний хариу вирустэй гэж гарсан гэх мэдээллүүд гараад байгаа юм.

Эдгээр мэдээллүүдтэй холбогдуулан Монголын Лабораторийн Нэгдсэн сүлжээ ТББ, Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар мэдээлэл хийлээ.

Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан лабораториудын материал, арга зүйн зохистой байдал, шинжилгээний бодит хүртээмжийг судлах, үнэлгээ дүгнэлт ѳгѳх Ажлын хэсгийн дүгнэлт гарсанаас хойш даруй 7 сар гаруй хугацаа ѳнгѳрчээ.

Мэргэжлийн түвшинд хийгдсэн энэ үнэлгээгээр хепатитын В, С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан 28 лабораториудаас дараах 15 лаборатори чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон:

1. Хаппи веритас лаборатори

2. Ай Ти лаборатори

3. Итгэл лаборатори

4. Онкоген лаборатори

5. Гэгээн ар үр эмнэлэгийн лаборатори

6. Евростандарт лаборатори

7. Мобио лаборатори

8. Протлаб лаборатори

9. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори

10. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори

11. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лаборатори

12. Дермамед ЮБИ нэгдсэн лаборатори

13. Гялс анагаах ухааны төвийн лаборатори

14. Мед аналитик лаборатори

15. Экспресс оношилгооны тѳвийн лаборатори

Улмаар энэ үнэлгээний дүгнэлтэнд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, улмаар Хаппи веритас, Ай Ти болон Итгэл лабораториудад 1.5 тэрбум гаруй тѳгрѳгийн торгуул, акт тавиад байгаа юм. Энэ удаагийн үнэлгээгээр дараах 13 лаборатори чанарын шаардлагад тэнцсэн болохыг энэ дашрамд дурьдах нь зүйтэй. 

1. Сонгдо эмнэлэгийн лаборатори

2. Элэгний тѳвийн лаборатори

3. Оношмед лаборатори

4. Улсын нэгдүгээр тѳв эмнэлэгийн лаборатори

5. Улсын гуравдугаар тѳв эмнэлэгийн лаборатори

6. Медипас эмнэлэгийн лаборатори

7. Тѳв аймгийн нэгдсэн эмнэлэгийн лаборатори

8. Бонавита лаборатори

9. Грандмед эмнэлэгийн лаборатори

10. Аллергимед эмнэлэгийн лаборатори

11. Хавдар судлалын үндэсний тѳвийн лаборатори

12. Халдварт ѳвчин судлалын үндэсний тѳвийн лаборатори

13. Интермед эмнэлэгийн лаборатори

Энэ үнэлгээний дүгнэлтийг Монгол ард түмэнд албан ёсоор танилцуулах цаг нь болжээ!

НУУЖ ДОРДУУЛАХ УУ? ИЛЧИЛЖ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮҮ? гэдэг асуулт Та бидний ѳмнѳ тулгараад байна. Та бидэнд маш олон хурцаар тулгамдсан асуултууд байна. Энэ шууд ярилцлагаас үнэн бодит мэдээлэл аваарай мѳн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын лабораторийн чанар болон чанарын хяналтын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар бидний санаа бодлыг сонсоорой! Баярлалаа.

Оном сангийн ТУЗ-ын дарга, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний гүйцэтгэх захирал,

Физикийн шинжлэх ухааны доктор Дашдоржийн Наранбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (45.117.32.3) 2020-01-23 10:56
      • 0
      • 2

      Өрхийн эмнэлэгт өгсөн шинжилгээнүүд яасын бол

      Хариулах

    • рираи

      (202.179.27.137) 2020-01-23 10:24
      • 1
      • 2

      Лабораториуд бүх эмнэлгүүд баахан аппарат оруулж ирээд ТЭРИЙГЭЭ САЙН АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ бнашдээ.Шинжилгээ нь МАш өндөр үнэтэй, хэд хэдэн газар шинжилгээ өгөхөд ДҮН нь тэнгэр газар шиг зөрнө. Зарим үр дүн нь өмнөх шинжилгээнээсээ гайхамшигтай(эмчлүүлээгүй бхад ) сайжирсан чбх шиг

      Хариулах

    • ррррррррррр

      (202.179.27.137) 2020-01-23 10:26
      • 1
      • 2

      Аппарат нэмж тавиад л МӨНГӨ хийх л зорилготой, хүний эрүүл мэнд хамаагүй

      Хариулах

    • Baatar

      (217.30.64.210) 2020-01-22 22:47
      • 0
      • 3

      2 emneleg muu nertei 40 jil bolj baina.

      Хариулах

    • Зочин бн

      (202.9.46.2) 2020-01-22 17:04
      • 0
      • 2

      Протлаб-д шинжилгээ өгсөн дахих шинжилгээг хаана яаж өгөх вэ зөвлөгөө өгнө үү

      Хариулах

    • Зочин

      (178.83.46.169) 2020-01-22 16:02
      • 0
      • 3

      2 dugaar emnelegt gyals tuvd bna uzuuldeg bsn tghr odoo yan gsn uguu

      Хариулах

    • Зочин

      (66.181.177.221) 2020-01-22 14:33
      • 2
      • 7

      Ямар ичмээр юм бэ. Улсын эмнэлэг биз дээ. Сайд нарын гээд нөгөө дарга нар үзүүлдэг эмнэлэг иймч байх гэж.

      Хариулах

    • хххх

      (202.179.27.137) 2020-01-23 10:24
      • 7
      • 2

      Тэр үе өнгөрсөөн

      Хариулах