Коронавирусээр халдварласан байж болзошгүй хоёр сэжигтэй тохиолдол Замын-Үүдэд илэрчээ

Twitter Print
2020 оны 01-р сар 23-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа коронавирусээр халдварласан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт өнөөдөр /2020.01.23/ коронавирусээр халдварласан сэжигтэй иргэн орж ирсэн нь тогтоогджээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр тус иргэн Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор автобусаар зорчиж, хил нэвтэрчээ.

Автобусанд 17 иргэн зорчиж явсан бөгөөд коронавирусээр ээж, охин хоёр халдварласан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна. Энэ талаар ЭМЯ-аас шуурхай хэвлэлийн бага хурал дөнгөж сая зарласан бөгөөд "Зургаан настай охиноо дагуулан Өвөр Монголоос хилээр орж ирсэн эмэгтэйд халуурсан шинж тэмдэг илэрсэн. Мөн охин нь халуунтай байсан учраас тусгаарласан. Шинжилгээг нь Улаанбаатар хот руу тээвэрлэж байгаа. Хариу нь маргааш гарна. Гэхдээ гадаадын иргэн учраас өнөөдөртөө багтаагаад буцааж хилээр гаргахаар болж байна" гэв. 

Одоогоор УБТЗ-ын Замын-Үүд зангилаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.