
Өнгөрсөн пүрэв гарагт Украин улс АНУ-ын илгээсэн холын зайн тусгалт пуужингийн хүчирхэг системийг (HIMARS) хүлээн авснаа мэдэгджээ. Уг зэвсгийн тусламжтай Украины арми ОХУ-ын зэвсэгт хүчний эсрэг үр дүнтэй тэмцэж чадна гэж итгэж байгаа аж.
ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн үйлдвэрлэлийн бүс нутаг гэгддэг Донбассыг бүхэлд нь хяналтандаа авахаар зорьж байгаа ба өнөөдрийн байдлаар тулаанд оросууд илүүрхэж, Украины цэргүүд бүслэгдсэн баыж болзошгүй нөацөл байдал үүсээд байна.
Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников өөрийн твиттер хуудаснаа, "АНУ-ын түнш, эрхэм нөхөр Батлан хамгаалахын сайд Ллойд Остинд эдгээр хүчирхэг зэвсгүүдийг илгээсэнд баярлалаа. Энэ зун Оросын эзлэн түрэмгийлэгчдийн хувьд халуун болох нь ээ." хэмээн бичжээ.
Вашингтон Украин руу холын зайн тусгалт пуужингийн чухам хэдэн систем илгээсэн нь тодорхойгүй байна.
Өөрсдийн их буу, пуужингийн системийг ашиглаж Украины хотуудыг сүйтгэж буй оросуудтай эн тэнцүү тэмцэхийн тулд украинчуудад орчин үеийн хүчирхэг зэвсэг тэр дундаа холын зайн тусгалт пуужингийн систем хэрэгтэй байгааг Киев онцолсоор ирсэн билээ.
Вашингтоны зүгээс Киев АНУ-ын илгээсэн зэвсгийг ОХУ-ын газар нутагт цохилт өгөхөд ашиглаж, нөхцөл байдлыг хурцатгахгүй хэмээн амласан гэдгийг удаа дараа мэдэгдсэн юм.
Харин Кремлийн зүгээс барууны орнууд Украинд холын зайн тусгалт пуужингийн систем илгээсэн тохиолдолд ОХУ-ын зүгээс цохилтонд өмнө нь өртөөгүй Украины бүс нутгуудыг бөмбөгдөх болно хэмээн анхааруулсан билээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.