Шар хантаазтануудын хөдөлмөр нийгмийн хамгааллыг сайжруулна

Twitter Print
2014 оны 05-р сар 30-нд 08:21 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран  тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнуудын “Хөдөлмөр нийгмийн хамгаалалын чиглэлээр хамтран ажиллах” санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурснаар шар хантаазтануудын зөвлөгөөнийг зохион байгуулж, тэдний өмнө тулгамдаж буй асуудал, тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулах ажлын талаар ярилца, зам, талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нарыг  эрүүл мэндийн үзлэгт хамруулж,  гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх боломжийг олгон, урлагийн тоглолт үзүүлж, шар хантаазтануудын ажлын онцлог,  амьдралын түүхийг харуулсан “Гийчин” уран сайхны киног үзүүлж, ажилчдын идэвхи санаачилгыг дээшлүүлж,  урам зориг өгөх юм. 

Хог тээвэрлэлт, цуглуулалтын ажлыг гүйцэтгэдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ажлын шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих  зорилготой “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”, “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэн урамшуулна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.