МУГЖ дуучин Т.Ариунаагийн хагалгаа амжилттай болжээ

Twitter Print
2014 оны 05-р сар 30-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

МУГЖ Дуучин Т.Ариунаа хөлний шагай нь мултраад, хоёр яс нь хугарсны улмаас эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэрбээр өчигдөр хагалгаанд орж амжилттай болсон байна.  Энэ талаар "Хагалгаа маш амжилттай боллоо. ГССҮТөвийн эмч, сувилагч, асрагч нартаа маш их баярлалаа. Удахгүй та бүхэнтэйгээ уулзах болно оо" хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан талархалын үгээ илэрхийллээ. 

Дашрамд дуулгахад, хагалгааны гамаа сайн бариад өөрийн фэнүүдтэйгээ урлагийн алтан тайзнаа 30 жил гарсны талархалын тоглолтоороо үзэгч фэнүүдтэйгээ учран золгохоо амаллаа. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.