
Германы “Боруссия Дортмунд” баг сүүлийн хоёр улиралд Европын шилдэг клубын хэмжээний тоглолт үзүүлсэн. “Аваргуудын лиг”-ийн дэд байр, “Бундеслиг”-ийн хошой мөнгөн медаль хүртэхэд хамгаалагч Матс Хуммелсын хувь нэмэр багагүй байсан. Харин Юрген Клопп түүнийг 20 сая еврогоор зарахаар болжээ. Матс Хуммелсыг “Реал Мадрид”, “ПСЖ”, “Манчестер Юнайтед”, “Милан” багууд сонирхож байгаа аж. Эзэн хааны баг ирэх улиралд аваргаа хамгаалах үүрэгтэй тоглоно. Үүнд нь Матс маш их тус болно гэдгийг К.Анчелотти өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Өдгөө 23 настай Герман хамгаалагч алдарт “Бавари Мюнхен” багаас гараагаа эхэлж 2008 онд “Дортмунд”-ад иржээ. Энэ хугацаанд 146 тоглолтонд оролцож 14 гоол оруулсан. Мөн Үндэсний шигшээ багтаа 2010 оноос хойш тоглож 2 гоол өөрийн нэр дээр бүртгүүлсэн байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505