Халдвар тархахаас сэргийлж нийтийн тээврийн үйл ажиллагааг зогсоожээ

Twitter Print
2020 оны 01-р сар 23-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын шинэ төрлийн халдвар дэгдээд буй Хятадын Хубэй мужийн Ухань хотын нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэр гаргажээ.

Сар шинийн баярын их хөл хөдөлгөөн ихэссэн энэ үед Хятадын эрх баригчид Ухань хотын оршин суугчдыг хотоос гарахгүй байхыг зөвлөсөн байна. Амьсгалын замын өвчлөл үүсгэдэг уг халдварыг авсан тохиолдол Хятадын бусад бүс нутаг болон гадаадын зарим улс оронд хэдийн бүртгэгдээд байгаа билээ. Албан ёсны тоогоор коронавирусын шинэ төрлийн халдварыг авсан 500 гаруй тохиолдол бүртгэгдсэн ба уг халдварын улмаас Хубэй мужид 17 хүн амь насаа алджээ.

Энэхүү коронавирусын шинэ төрлийн халдвар нь өмнө нь илэрч байгаагүй ч коронавирусын бас нэгэн төрөл болох SARS буюу Амьсгалын цочмог халтай хам шинжийн вирусын халдвар 2002-2003 онд 800 орчим хүний аминд хүрсэн билээ. ДЭМБ-аас коронавирусын шинэ төрлийн халдварын дэгдэлттэй холбоотойгоор одоохондоо онц байдал зарлахыг яарахгүй байна. Тус байгууллагын Ерөнхий захирал Тедрос Гебрейесусын мэдээлсэнээр онц байдал зарлахын тулд тус вирусын дэгдэлтийн талаар илүү их мэдээлэл хэрэгтэй байгаа ба энэ талаар ДЭМБ-ын зөвлөл өнөөдөр дахин хуралдах аж.

ДЭМБ-аас өмнө нь гахайн ханиад, Зика вирус болон Эбола вирусын дэгдэлттэй холбоотойгоор онц байдал зарлаж байсан юм. Хятадын эрх баригчдын мэдээлж байгаагаар өнөөдрөөс эхлэн Ухань хотоос гарах бүх нислэгүүд болон галт тэрэгний үйлчилгээг зогсоох бол орон нутгийн цагаар 10 цагаас эхлэн нийтийн тээврийн автобус, метро, усан онгоцны үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Вирусын халдварын дэгдэлтийн зогсоохоор Ухань хотод ажиллаж буй тусгай төвийн ажилчид дээрх арга хэмжээнүүд нь вирусыг гадагш тархахаас сэргийлж чадна гэж үзэж байгаа бол ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейесус үүнийг "халдварыг хянаж, дэлхийн бусад улс оронд тархахаас сэргийлж чадах үр дүнтэй арга хэмжээ" хэмээн тодорхойлжээ.

Coronavirus: Wuhan to shut public transport over outbreak зурган илэрцүүд

Хятадын Үндэсний Эрүүл мэндийн зөвлөлийн дэд сайд Ли Бин коронавирусын шинэ төрлийн халдвартай холбоотойгоор хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр иргэдийг Ухань хот руу зорчихгүй байх, Ухань хотын оршин суугчдыг хотоос гарахгүй байхыг зөвлөсөн байна. Өнгөрсөн лхагва гарагт Хонгконгийн эрх баригчид Хонгконгт коронавирусын шинэ төрлийн халдвар авсан 2 тохиолдол, Макаогийн орчимд 1 тохиолдол бүртгэгдсэн болохыг мэдэгджээ. Өнгөрсөн мягмар гарагт АНУ-д уг халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн ба АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдээлсэнээр нөхцөл байдал хяналтанд байгаа ба тэрээр халдварын талаар Хятадын эрх баригчдаас өгч буй мэдээлэлд итгэж байгаа гэжээ.

Coronavirus: Wuhan to shut public transport over outbreak зурган илэрцүүд

Коронавирусын шинэ төрлийн халдварыг авсан тохиолдол Тайландад 3, БНСУ, Япон, Тайванд тус бүр нэг нэг бүртгэгдээд байгаа билээ. Албан ёсны тоогоор уг шинэ төрлийн халдвараар 500 гаруй хүн өвчилсөн гэж байгаа ч Лондонгийн Эзэн хааны коллежийн эрдэмтэд албан бус тоогоор Ухань хотод 4000 гаруй хүн угв ирусын халдварыг авсан гэж үзэж байгаа аж. 

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.70.36.210) 2014-05-30 16:30
      • 0
      • 0

      бузрын хар хүүр шорондоо үхвэл таарна муу новш...

      Хариулах

    • Зочин

      (202.170.67.28) 2014-05-30 11:10
      • 0
      • 0

      Иймэрхүү балиар хүн чанаргүй хүмүүст бүх насаар нь асвэл цаазаар авах ял өгөх хэрэгтэй. нялх амьтныг яаж ингэж чаддаг байнаа

      Хариулах