
Ё.Отгонбаяр эхнэр болоод хадмуудынхаа тавьсан өрийг мэддэггүй юм бол дахиад нэг орд барьцаалж авсан зээлийг нь би хэлээд өгье!!
“Хүргэн” Ё.Отгонбаяр хадмуудтайгаа Булганы Бүрэгхангайд төмрийн хүдрийн орд, Дорнодын хилийн зурваст нүүрс ухаж байна.
УИХ-ын гишүүн асан Ё. Отгонбаяр нь эхнэрээсээ салж, 2018 оноос “Нүүдэлчин групп”-д хүргэн орсон. Тэрээр Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш. Лхамсүрэнгийн төрсөн эгч Ш. Батнасантай суусан. Энэ цагаас Ё.Отгонбаяр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “ Нүүдэлчин групп” түүний охин компаниудыг бичих болсон.
Тэдний “Мон дулаан” ХХК Заамарт алт ухдаг. “Нүүдэлчин групп” ХХК Хөгжлийн банкнаас 17,7 тэрбумын зээл авсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Энэ зээлийг Ё.Отгонбаяр эхнэртэйгээ суухдаа мэдээгүй гэнэ үү! Тэгвэл түүний хадмуудын “Нүүдэлчин айрон ресорс “ компаний Булганы Бүрэгхангайн Өлзийт овооны төмрийн хүдрийг барьцаалж 2014 онд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-аас авсан 1 сая ам долларын зээлийг бүр мэдэхгүй юм байна л даа. Тус ордыг 3.8 тэрбумаар үнэлж барьцаанд тавиад 1 сая ам долларын зээл авсныг Ё.Отгонбаяр мэдэхгүй бол баримтыг нь надаас аваарай.
Дашрамд дуулгахад Ё.Отгонбаярын хүргэн орсон “Нүүдэлчин групп”-ын охин компаниуд Дорнодын хилийн зурваст нүүрсний хөрс хуулалт хийж байна. Хилийн зурваст уурхай олборлох бүү хэл хүн ч хөл тавихыг хориглодог билээ. Булганы Бүрэгхангайд мөн л төмрийн хүдэр олборлохоор хөрс хуулалт эхлүүлсэн. Энэ газар нь нутгийнханы өвөг дээдсээ нутаглуулдаг газар билээ. Мэдээж нутгийн иргэд хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ ажлуудыг эхлэхдээ багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэхгүй хууль зөрчин үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бүрэгхангайд айлуудаар орж, мөнгө өгч байгаад гарын үсгийг нь авсан байдаг юм.
Ийм хууль бус зүйл хийдэг, Монголын нийт ард түмний өмч болох баялаг, орд газруудыг барьцаалж зээл авдаг, авсан зээлээ төлдөггүй Ё.Отгонбаярт хариуцлага тооцох бүү хэл ерөнхий сайд нь Ё.Отгонбаярыг хажуудаа зөвлөхөөрөө ажиллуулдаг гэсэн үү?
Бидний хүсээд буй шударга ёс тогттол мөн ч хол байна даа.
Зураг дээр: Бүрэгхангайд төмрийн хүдрийн олборлолт эхлүүлсэн, болон Дорнодын хилийн зурваст нүүрсний олборлолт эхлүүлсэн байдал.
Сэтгүүлч Б.Отгон
Харин БШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хувьцаа эзэмшдэг “Нүүдэлчин групп” ХХК Хөгжлийн банканд 17.7 тэрбум төгрөг өртэй бөгөөд найдваргүй зээлдэгчийн жагсаалтад орсон энэ асуудлаар Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудсандаа “Тиймээ. Тэр хүний эгчтэй нь би 2018 онд гэрлэсэн юм. Тэгээд би суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан юм уу бүү мэд” хэмээн жиргэжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
яана даа
(202.179.16.93) 2022-03-21 16:28цагаандаа гарсан хулгайч луйварчид нь монголын төрийн толгойд суучихсан шившиг юмаа.Сайд дарга нар УИХ-ын гишүүд бүгд хулгайч нар.Ийм л учраас биднийг тоодог улс орон байхгүй.Ичихгүй гуйгаад байдаг болохоор япон л юм хийж өгөөд байхын.
Хариулах
Зочин
(202.55.188.35) 2022-01-26 22:16MAN iig tatan buulgaj baij avilgaliig ustgana.Shudarga humuus negdej temtseh heregtei.
Хариулах
Зочин
(64.119.20.69) 2022-01-25 14:48Эднийх чинь Чингис хаан банкийг дампууруулж харилцагчдыг, төрийг хохироож байгаа компани шдээ.
Хариулах
Zochin
(103.14.37.8) 2019-10-14 10:59Урвагч олон болсон. Даваажаргал бас урвасан хулгайч болсон.
Хариулах