Португал К.Роналдугүй дэлхийн аваргыг эхлүүлэх үү

Twitter Print
2014 оны 05-р сар 30-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

Хэдхэн хоногийн дараа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Энэ удаа үхлийн хэсэгт орсон Португалын шигшээ багийн тамирчид гэмтлийн улмаас бэлтгэлээ өнжсөн байна. Хамгийн их анхаарал татаж байгаа нь 2008, 2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналду аж. Тэрээр улирлын турш бага зэргийн гэмтэлтэй байсан бол саяхан бэлтгэл дээр хөнгөн бэртэл авсан гэнэ. Энэ тухай тус улсын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэл хийлээ. Мөн К.Роналдугаас гадна дөрвөн тамирчин хөнгөн гэмтэлтэй байгаа гэж хэлсэн.

Эдгээр нь Р.Мэйрелэш,У .Альмейда, Р.Алморим, Ж.Моутиньо нар юм. Португалын шигшээ “Бразил-2014”-т Герман, АНУ, Гана гэсэн ямар ч амжилт гаргаж мэдэх хүчтэй гурван багтай нэг хэсэгт орсон. Эхний тоглолтоо дэлхийн гурван удаагийн аварга Германы багтай зургаадугаар сарын 16-нд хийнэ. Үхлийн хэсгийн эхний тоглолтууд чухал нөлөөтэй тул Герман-Португал, Гана-АНУ-ын хэн хожсон нь хэсгээсээ гарах боломж нь нэмэгдэх юм.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.