Гацсан хөлөг онгоц хөдөлж, усан замын хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байна

Twitter Print
2021 оны 03-р сар 30-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Суэцийн сувагт гацсан Ever Given чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц байрнаасаа хөдөлж, Суэцийн сувгийг усан замын хөдөлгөөн нээгдсэн ч дэлхийн далайн тээврийн зах зээл сэргэхэд багагүй хугацаа шаардагдана гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Далайн тээврийн компаниудын мэдээлж байгаагаар Суэцийн суваг үүссэн түгжрэлийн улмаас ачаа тээврийн хүргэлтийн хугацаанд нөлөөлж, олон улсын ачаа тээвэр дамжин өнгөрөх замуудад ачаалал үүсгээд байна. Мөн Ever Given хөлөг онгоц Суэцийн сувагт гацсаны үр дагаврыг арилгахын тулд хэдэн долоо хоногоос хэдэн сар шаардагдах аж. 6 хоногийн турш Суэцийн сувгийн хөдөлгөөнийг хаасан Ever Given хөлөг онгоцыг өнгөрсөн даваа гарагт олон тооны чиргүүлт онгоцнуудын тусламжтайгаар хөлөлгөж чадсан юм.

Ever Given хөлөг онгоц гацсанаас болж Суэцийн сувгаар дамжин өнгөрөх гэсэн 400 гаруй хөлөг онгоц тус сувагт гацаж, түгжрэл үүсгээд байсан ба түгжрэлийг арилгаж, усан замын хөдөлгөөнийг хэвийн болгоход багадаа 6 хоног шаардлагатай хэмээн Данийн Maersk компаниас мэдэгджээ. Суэцийн сувагт үүссэн нөхцөл байдлаас болж олон улсын тээвэр зуучийн компаниуд хуваарь, хөлөг онгоцнуудын чиглэлийг өөрчилж, зарим хөлөг онгоцнуудаа буцаах хүртэл арга хэмжээ авсан ба сувгийн хөдөлгөөн хэвийн болтол хөлөг онгоцнуудаа өөр замаар явуулж байгаа аж. 

Egypt's Suez Canal blocked as massive cargo ship runs aground | Euronews

Суэцийн сувгаар бус Африк тивийг тойрсон усан замаар ачаа тээвэрлэхэд ойролцоогоор 15 хоногоор илүү хугацаа шаардагддаг ба далайн дээрэмчидтэй таарах өндөр эрсдэлтэй байдаг аж. Суэцийн сувгаар дамжин өнгөрөхдөө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцууд 1 сая ам. долларын төлбөр төлдөг байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.