Хатан хаан II Элизабетийн өв хөрөнгө

Twitter Print
2022 оны 09-р сар 13-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Хатан хаан II Элизабетийн өв хөрөнгө

Английн хатан хаан II Элизабет дэлхийн хүн амыг бүгдийг нь элбэг баян амьдруулахад хүрэлцэхүйц өв хөрөнгөтэй гэвэл та үнэмших үү? Улс орнуудын хаад ноёд маш баян гэдэг нь тодорхой зүйл. Гэвч II Элизабет ангаймаар их өв хөрөнгө эзэмшдэгийг хүн бүр мэдэхгүй.

Английн далай тэнгис

Хатан хаан II Элизабет Их Британийн далайн эргийн ихээхэн хэсгийг, далайн гүний газартай нь хамт эзэмшдэг. Бүр 1066 оноос үүссэн эзэмших эрх бөгөөд 100 их наяд еврогоор үнэлэгддэг. Далайг гүний газартай нь хамт эзэмшдэг тул тэндээс гарсан баялгийг бас эзэмшинэ гэсэн үг. Хатан хааны мэдлийн далайн гүнээс илэрсэн нефть гэхэд л 60 их наяд еврогоор үнэлэгдэж байна. Эндээс орж ирсэн мөнгийг Кентийн эрэг дээрх салхины эрчим хүчинд зарцуулдаг аж.

Урлагийн бүтээл

XVII зуунаас эхлэн Английн хаан I Карл уран зураг цуглуулж эхэлжээ. Тэр цагаас хойш үе дамжин өвлөгдөж ирсэн урлагийн бүтээлүүд нэмэгдсээр II Элизабетийн үед 150 мянган бүтээл цуглаж, нийт үнэлгээ нь 10 их наяд еврод хүрчээ. Эдүгээ түүний цуглуулгад Рубенс, Да Винчи, Рембрандт зэрэг алдартнуудын уран зураг бий.

Хаадын орд, харш

Өнөөдөр хатан хааны мэдэлд зургаан ордон, шилтгээн байна. Гол өргөө нь жилийн ихэнх хугацааг өнгөрүүлдэг Букинамын ордон. Зун цагийг өнгөрөөх дуртай ордон нь Балморал. Виндзорын шилтгээн, Шотланд дахь Холируд ордон, Ирланд дахь Сандринхэм ордон түүний мэдлийнх. XI зуунд баригдсан Виндзорын шилтгээн 18 их наяд еврогоор үнэлэгддэг.

Худалдааны төвүүд

Хатан хаан II Элизабет гурван худалдааны төвийг эзэмшдэг. Тэдгээр нь жилд хоёр их наяд еврогийн худалдаа хийж, 100 сая хүнд үйлчилдэг. Нийтдээ 7 сая метр кв талбайтай, дэлхийд нэртэй 17 брэнд байрладаг.

Тэймс мөрний бүх хун шувуу

Энэ үнэхээр гайхалтай! Англи болон Уэльст эзэн байдаггүй бүх хун шувуу хатан хааны өмч. Энэ уламжлал XV зуунаас хаадын гэр бүлд өвлөгдөж ирсэн. Хатан хааны хун шувууд 130 мянган еврогоор үнэлэгддэг. II Элизабетийн хунгуудыг жил бүр тоолж, эрүүл мэндийн үзлэг, хяналт явуулдаг.

1333 очир эрдэнийн шигтгээтэй, 700 мянган еврогийн үнэтэй титэм, уралдааны морьд, 56 их наядын үнэлгээтэй Лондоны цамхаг (1078 онд баригдсан), хоёр их наядаар үнэлэгддэг Режент гудамж, ус хангамжийн сүлжээ, Балморал шилтгээнд амьдардаг сарьсан багваахайнууд, хатан хаан Александрагийн үеэс өвлөгдөж ирсэн 600 орчим Фаберже өндөг (урлагийн бүтээл), Шотланд дахь алтны уурхай, дэлхийн хамгийн том (530 килат) очир эрдэнэ, Их Британийн бүх далайн гахай, Лондоны Хайд цэцэрлэгт хүрээлэн, салхины эрчим хүчний төв, хоёр хар ирвэс болон байшин барилга, эдлэн газрууд гээд түүний өв хөрөнгө тоо томшгүй.

Б.Нямдорж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.211.53.17) 2022-09-14 02:44
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Eej

      (202.21.108.186) 2020-02-04 20:35
      • 0
      • 0

      Davartsan batsaanuudiig sain hashraa hun zuv hun bolj usuhsud ger bul, daraa n naiz nuhud hamt olon shaltgaalna zuv yvj chadahgui bol ner hund n usuud uursdiigu bardaad jargal daahgui zovlon bolood bgaa nuhudiig sain hashraa daraa daraagiinh n jushee avch hashrig huuli zuulun bval bdog ym bna geed teneg batsaanuud davarna shuu

      Хариулах

    • Бат

      (103.10.22.154) 2020-02-04 19:09
      • 0
      • 0

      Билэгжаргал хүн муутай.ээжийгээ зодож л байдаг Бүр үхвэл таарсан хачин Баагий шдээ

      Хариулах

    • Зочин

      (98.234.112.193) 2020-02-04 16:04
      • 0
      • 1

      Бичлэгийг нуух байсиймуу. Балмад этгээдийн байдлыг нуух ямарч шаардлагагүй. Хүмүүс энэ залууг шигших хэрэгтэй. Нэг л сайхан амьтан яваад байдаг үнэн нүүр царай нь ийм л байна. Энэ эх үрийнхээ төлөө чадах бүхнээ л зориулсан байхдаа. Ийм адгуус өсгөсөн гэдгээ мэдээгүй л байлгүйдээ.

      Хариулах