
Хүн болгон л хүүхдээ биеэ даагаасай, ядаж өөрийн хамааралтай жижиг зүйлсээ өөрөө хийчихэж сураасай гэж боддог байх. “Ээж ээ, энийг хийгээд өгөөч” гээд гүйгээд ирэхэд нь “Ийм том болчихоод, чи өөрөө хий л дээ” гээд явуулчихна. Эсвэл “Ах нь байж, эгч нь байж” гээд аль болох өөрөөр нь асуудлыг шийдүүлэх гэнэ.
Гэтэл хүүхдүүд өөрөө чадах эс чадахаас хамаарч эцэг эхээс тусламж хүсэх нь бий. Жишээ нь өөрт нь цаг нар зарцуулах хэрэгтэйг юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй аахар шаахар зүйлээс туслалцаа хүсэх аж. “Миний шүдийг угаагаад өгөөч” Магадгүй энэ танд илгээх мэссэж ч байж мэднэ.
Хүүхдээс туслалцааны хүсэлт ихсээд ирвэл SKIN SHIP буюу хүрэлцэх чухалыг ойлгоорой. Хөтлөх, нурууг нь илэх, тэврэх, толгой нь үнэрлэх, үнсэх гэх мэт.
Өглөөд заавал хүүхдүүдээ ээлж ээлжээр тэврэх хэрэгтэй байх нь. Томрох тусмаа наалдахаа больж, анхаарал хүсэх нь цөөрч, анхааралаас хол байхыг хүснэ. Харин бага ахуйд нь хүсээд байгаа энхрийллэгийг нь хангалттай өгөх ёстой ажээ.
Хангалттай хүрэлцсэн эсэхээс хүүхдийн бие даах чадвар шалтгаалдаг гэсэн бүхэл бүтэн сэтгүүлт байна.
Ядаж хангалттай хөтлөлцөж байгаарай, ээжүүд минь. Тэд багадаа тэврүүлнэ, илүүлнэ, эрхэлнэ. Удахгүй, хэдхэн жилийн дараа тэд үүрээ орхиод нисээд одно.
Эх сурвалж: Ээнээгийн тэмдэглэл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.