Хоккейчид дэлхийн чансаанд хамгийн сүүлийн байр эзэлжээ

Twitter Print
2014 оны 05-р сар 30-нд 16:12 цагт
Мэдээний зураг,

Олон улсын шайбтай хоккейн холбоо шигшээ багуудын шинэчилсэн чансааг гаргалаа. Энэ спортоор дэлхийд тэргүүлэгч Шведийн хүчирхэг баг 3990 оноогоор жагсаалтыг тэргүүлсэн бол Финланд 3955 оноо, ОХУ 3915 оноотой эхний гурван байранд орсон байна. Харин 2014 оны дэлхийн аваргыг зохион байгуулсан Беларусийн  баг 3170 оноотой 11-р байр эзэлжээ. Тэд дөрвөн байр урагшилсан нь хамгийн том үсрэлт болжээ. Мөн Канад, АНУ, Чех, Швейцарь, Словак, Герман, Украйн зэрэг улсууд дээгүүр бичигдсэн аж.

Шайбтай хоккейн төрлөөр дэлхийн бүх улсын тамирчид хичээллэх боломжгүй байдаг. Африк, Австрали, Өмнөх Америк болон Азийн ихэнх улс халуун уур амьсгал давамгайлдаг учир мөсөн талбайн спортоор тамирчид нь хичээллэж чаддаггүй билээ. Монгол улсын хувьд хоккейн олон улсын холбооны гишүүн бөгөөд 49 гишүүн орноос хамгийн сүүлд эрэмблэгдсэн байна. Тивдээ боломжийн амжилт гаргадаг ч дэлхийн аваргад оролцоогүй учир 260 оноотой хамгийн сүүлийн байр эзэлжээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.