Кейт Миддлетоны өгзөг нь гарсан зургийг зарж олсон мөнгийг буяны байгууллага авахаас татгалзав

Twitter Print
2014 оны 05-р сар 30-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн мягмар гараг буюу 5-р сарын 27нд Германы сэтгүүлд нийтлэгдсэн Их Британийн гүнж Кейт Миддлетоны палаажны хормой дэрвэж, өгзөг нь гарсан зураг түүнийг тун ч ичгэвэртэй байдалд оруулж, сенсаци дэгдээсэн.

Энэ зургийг ханхүү Виллиам, гүнж Кейт Миддлетон нар 4-р сарын 17-нд Австралийн Винмали хотод буяны үйлсэд оролцохоор нисдэг тэргээр буусны дараа авсан ба нисдэг тэрэгний сэнсний салхинд гүнжийн өмсч явсан нимгэн палаажны хормой дэрвэж, тэнд байсан Австралийн зурагчны олз болжээ. Австралийн Винмали хотод ханхүү, гүнж хоёр түймрийн аюулд өртөгсдөд хандив өргөж, сэтгэлийн дэм өгөх буяны ажлаар очсон юм. 

Харин зурагчин тийм зураг авсанаа өөрөө ч мэдээгүй байсан аж. Гэртээ ирээд авсан зургуудаа шалгаж байтал гүнжийн өгзөг нь ил гарсан зураг гарч ирсэн аж. Харин тэрхүү эмэгтэй зурагчин зургаа устгах уу, зарах уу гэж эргэлзэж байгаад зургийг зарж, олсон мөнгөө Их Британийн ханхүү, гүнж хоёрын оролцсон буяны ажиллагаанд хандивлахаар шийджээ.

Гэсэн ч тэрхүү буяны сангийн ерөнхийлөгч Хатан хааны гэр бүл болоод гүнжийн нэр хүндэд халдан байж олсон тэр мөнгийн шударга бусаар, ёс зүйгээ худалдан байж олсон тул тэдний сайхан сэтгэлийн хандивын үйлсэд тохирохгүй хэмээн үзэж авахаас татгалзсан байна.

Энэ тухай Америкийн Elle сэтгүүлд "гүнжийн өгзөг хандив цуглуулав" гэж хошигносон байна.  

Энэхүү зураг тарж, сенсаци дэгдэж байхад ханхүү Виллиам, гүнж хоёр Австрали, Шинэ Зеландад хийж байгаа аялалаа үргэлжлүүлж, өнөөдөр олны өмнө анх удаа ил гарч, ард түмэнтэй мэндчилсэн байна.

Ханхүү Жорж дагалдан яваагүй ч түүнд сэтгэлийнхээ бэлгийг өгөх гэсэн хүүхдүүд маш олон тооны чихмэл тоглоом гүнжид бэлэглэсэн гэжээ. Тэрээр улаан пальто өмсөж, биеийн өнгөтэй туфли өмссөн нь үнэхээр дур булаам харагдаж байсан хэмээн Elle сэтгүүлд дурджээ.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.