Чингис бондын мөнгө ирээдүйн төлөө зарцуулагдаж байгаа

Twitter Print
2014 оны 05-р сар 30-нд 17:14 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр нутгийн удирдлагын танхимд “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо. Энэ хурал нь сард нэг удаа болдог бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг яамдуудын холбогдох хүмүүстэй уулзаж Засгийн газраас хийж буй ажил болон цаашид авч хэрэгжүүлэх ажилд нь чиглэл өгдөг. Цахим уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг сүүлийн сард болсон үйл явдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлыг хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэдийгээр бидний ажил урагштай байгаа ч зарим нэг анхаарах зүйл байна. Үүнийг хэлэх нь зүйтэй. Хүн хэлэхээс наашгүй, цаас чичэхээс наашгүй гэдэг үг байдаг. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн ажлаа боломжийн хийж байгаа. Гэхдээ ярьж хэлж байгаа зүйлээ анхаарахгүй бол сэтгүүлчид буруу ойлголт аваад байна. Шатахууны үнийг аль болох  нэмэхгүйг хичээж байхад нэмнэ гэсэн ташаа мэдээлэл өгсөн юм шиг байна.

Засгийн газраас иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр багагүй ажил хийлээ. Гэхдээ энэ ажил дээр Хөдөө аж ахуйн яам онцгойлон анхаарах хэрэгтэй. Махны үнийн асуудлаар ярилцаад ямар арга хэмжээ авмаар байна, өмнөх жил ямар ажил хийсэн бэ гэдгээ олон нийтэд хүргэх хэрэгтэй. Үнийн асуудал дээр хэдхэн гол зүйл байгаа. Үүний нэг нь бензин. Шатахууны үнэд маш том ахиц дэвшил гарсан. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Газрын тосны газар идэвхи гаргаж ажилласан. Нефтийн бүтээгдэхүүний үнийн асуудлыг ганцхан ярихгүй, хангамжийг нэмэгдүүлнэ.

Хоёрдугаарт авлигыг усгах асуудал байна. Авлигыг бууруулах тал дээр олон ажил санаачлан хийлээ. Харамсалтай нь АТГ хүмүүсийг айлгадаг газар болчихлоо. Би ч гэсэн үг хэлэхдээ болгоомжилдог болчихсон байгаа. Мөн төр засгийн байгууллагын үйл ажиллагаанд АТГ-ын учруулж байгаа нэг хохирол бол хүмүүсийн томилгоонд эрээ цээргүй оролцдог болсон. Хуулиараа тодорхойлолт өгдөг болсон. Тэрийгээ дуртай хүндээ өгөөд дургүйдээ "үгүй" гэж хэлдэг. Ийм байж болохгүй. Ер нь бол ардчилсан нийгэмд хариуцлагын тогтолцоо байх ёстой.

Мөн эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног явж байна. Яам бүр дээр хийх ажил нь тодорхой болсон. Засгийн газар дээр ч ярьлаа. Сангийн яам хамгийн идэвхитэй ажиллаж байна. Олон төрлийн хууль санаачилсан. Одоо УИХ дээр хэлэлцээд явж байгаа. Энэ ажлын хүрээнд Засгийн газар долоо хоногт хоёр удаа хуралдахаар болсон.

Эцэст нь хэлэхэд төрийн үйлчилгээг яавал хүнээс хамааралгүй болгох вэ. Жишээ нь ТҮЦ машин гэдэг бол чухал алхам болсон. Хахууль, авлигал, хүнд суртал тодорхой хэмжээгээр буурсан. Хэн нэгэн хүнийг хүлээж суудаггүй боллоо.

Засгийн газрын тэргүүн ийнхүү 16 яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийж эдийн засгийг эрчимжүүлэх болон иргэдийн амжиргааг дээшлүүлэх, төрийн хүнд сурталгүй болгох тал дээр анхаарч, цаашдаа ажлаа улам эрчимжүүлэх үүрэг өглөө.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.