В. Зеленский Украины өмнөд фронтод айлчиллаа

Twitter Print
2022 оны 06-р сар 19-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын армийн давшилтанд өртөөд буй Украины өмнөд фронтод айлчилжээ. Украины өмнөд хэсгийн Миколаев хотод хийсэн айлчлалынхаа үеэр В. Зеленский хотын нөхцөл байдалтай танилцаж, цэргүүд, эрүүл мэндийн салбарын ажилчид, албаны хүмүүстэй уулзаж ярилцсан байна.

Түүнчлэн тэрээр ОХУ-ын дайралт эхэлснээс хойш Оросын талаас тогтмол цохилтонд өртөж буй Одесса хотод очсон байна.

Оросын арми Киев орчмоос ухарснаас хойш В. Зеленский Киев хотноо барууны нөлөө бүхий төрийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзсанаас гадна өөрөө дайны халуун цэгүүдээр айлчилсан билээ.

Тэрээр, "Та бүхэн амьд байгаа нь хамгийн чухал. Украины ард иргэд, Украин улсын өмнөөс та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье." хэмээн мэдэгджээ.

Миколаевт В. Зеленский цэргүүдэд одон гардуулсан байна. Миколаев хот нь оросуудад эзлэгдсэн баруун хойд зүгийн Хэрсон хотоос 100 км зайд байрладаг ба Оросын их буу, пуужингийн цохилтонд тогтмол өртсөөр байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.