
Эхо оношлогоо буюу хэт авиан оношлогоо гэж юу вэ?
- Эхо шинжилгээ нь: Эхосонографи буюу хэт авиан оношилгоо (чанд авиан оношилгоо) – монголчуудын ярьж хэвшсэнээр эхо шинжилгээ нь ямар нэгэн зовиур шаналгаагүй, туяаны ачаалал байхгүй, тусгайлсан бэлтгэл шаарддаггүй, оношлогооны үр дүн өндөртэй шинжилгээ юм.
- Хэт авиан шинжилгээ (ЭХО) гэдэг нь: Өндөр давтамжтай дууны долгионы тусламжтайгаар хүний биеийн эрүүл ба эмгэг эрхтэн системийн бүтцийн болон голомтот өөрчлөлтийн талаархи мэдээлэл авах шинжилгээний арга юм.
Хэт авиан оношлогооны (Эхо) аппарат нь хүний бие организмын цуллаг эрхтэний бүтэц,тогтолцоо,тэдгээрийн эмгэг өөрчлөлтийг оношлоход зориулагдсан.Хэт авиан оношлогоо нь ионжуулагч цацраг байдаггүйгээс клиникийн ашигтай мэдээлэл өгөх хамгийн шилдэг арга юм.
- Шинжилгээний төрөл:
Хэвлийн хөндийн эхо – (цуллаг эрхтэн болон хэвлийн тойм)
* Эх барих эмэгтэйчүүдийн эхо - жирэмсний эхо,
* Үтрээний эхо ( -р умай дайврыг ),
* Зүрхний эхо – (эхокардиографи буюу ЭХОКГ)
* Судасны эхо – (допплерграфи)
* Бамбай булчирхайн эхо
* Үе холбоос, булчингийн эхо
* Шулуун гэдэсний эхо болон түрүү булчирхайг
* Нүдний эхо
* Хөхний эхо
Хүүхдийн зулайн эхо
Жишээ нь :
Хэвлийн хөндийн хэт авиан шинжилгээ нь:
* Элэг, цөс , нойр булчирхай, дэлүү, бөөр
* Түрүү булчирхай, умай дайвар, давсаг зэрэг эрхтэний бүтцийн болон голомтот өөрчлөлтийн
* Хэвлийд төвлөрсөн өвчний шинж тэмдэг нь тодорхой бус өвдөлт
* Хэвлийн хөндийд буглаа байж болзошгүй,
* Сэжигтэй, шалтгаан нь тодрохгүй халуурах
* Хэвлийн хөндийн эрхтэний гадна үүсгэвэр байх
* Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан болон гялтангийн үрэвсэлийн үед
* Мухар олгой байх, эсвэл гэдэс чихэгдсэн, түгжрэл гэх мэт хэвлийн өвдөлттэй зарим сэжиг бүхий өөрчлөлтийн үед шинжлэх заалт бичигддэг.
Эход ямар үед харуулах хэрэгтэй вэ?
Ямар зовиур байгаагаас хамаарч дотор эрхтэний эхо, бамбай булчирхайэхо, эмэгтэйчүүдийн эхо, түрүү булчирхай, төмсөг, давсагны эхо, урагын эхо, судасны эхо, юу гэдгээ сонгодог. Жишээлбэл: Эрэгтэй хүн хэвлийн доод хэсгээр, хярзан болон цавиар өвдөх, бага хэмжээтэй ойр ойрхон шээх, дүлүүлж шээх, шээс салаалж гарах, шөнө шээх, шээсний дараа шээс үлдсэн мэт санагдах, шээс үлдэх, бэлгийн дур сонирхол буурах, удаан хугацаанд бэлгийн харьцаанд ороогүй тохиолдолд түрүү булчирхайгаа эход харуулах шаардлагатай байдаг. Хүн заавал өвдсөн, зовиурласан үедээ биш урьдчилан сэргийлэх зорилгоор оношилгоог жилдээ нэг удаа хийлгэх хэрэгтэй л дээ.
ЭХО ОНОШИЛГООНЫ ҮР ДҮН НЬ АППАРАТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДЛААС ИЛҮҮТЭЙ ЭМЧИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАРААС ХАМААРДАГ
2D эхо нь оношилгооны ач холбогдлоороо бусдаасаа илүү бөгөөд эхо оношлогооны суурь болж явдаг учраас практик дээр бас шинжлэх ухааны салбарт 2D буюу хоёр хэмжээст дүрслэлийг түлхүү ашигладаг юм. 3D/4D технологи нь оношлогооны зорилгоосоо илүү уран сайхны, эцэг эхчүүдийн хүүхдийнхээ зургийг харах гэсэн хүсэлд суурилсан байдаг. 3D эхо таны хүүхдийг 3-н хэмжээсээр бодит юм шиг харуулдаг. 4D эхо нь 3D-р авсан дүрсээ видео хэлбэрээр хөдөлгөөнтэйгөөр харуулдагаараа давуу юм.
2D, 3D, 4D, 5D хэт авиан аппаратын ялгаа?
2D хэт авиан технологи нь нэг хавтгай дахь 2 хэмжээст дүрсийг гарган авдаг бол 3D хэт авиан технологи нь 3 хэмжээст эзэлхүүнт дүрсийг гаргах боломжтой. Харин 4D нь 3D дүрсийг тухайн мөчид хөдөлгөөнтэй харуулж бичлэг хийх боломжтой.
5D хэт авиан шинэ технологи нь хагас автомат ажиллагаатай болсоноор эмч нарийн ажлыг хөнгөвчлөх, хугацаа хэмнэх ач холбогдолтой болохоос илүү сайн харна гэсэн ойлголт байхгүй. Ямар ч хүчин чадал сайтай аппарат байлаа гээд ажиллуулж байгаа эмчийн мэдлэг, дадлага, чадвар сайнгүй бол бас хэцүү байх талтай байдаг.
Эх сурвалж: @Эхо-ны эмч зөвлөж байна
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(107.72.176.35) 2020-07-21 14:48Man oorsdiinhoo hymyysiin tolgoig ilj bgaa
Хариулах
Зочин
(107.72.176.35) 2020-07-21 14:48Man oorsdiinhoo hymyysiin tolgoig ilj bgaa
Хариулах