Лордоз буюу хүзүү ба бүсэлхийн хэвийн хотойлт өөрчлөгдөх

Twitter Print
2022 оны 04-р сар 23-нд 16:37 цагт
Мэдээний зураг,

ЛОРДОЗ БУЮУ ХҮЗҮҮ БА БҮСЭЛХИЙН ХЭВИЙН ХОТОЙЛТ ӨӨРЧЛӨГДӨХ

Хүний багана нуруу хүзүү болон бүсэлхий хэсэгтээ хотгор хэлбэртэй байхыг хэвийн физиологийн хотгор буюу лордоз гэж нэрлэдэг. Эдгээр хэвийн хотойлтууд нь багана нуруунд ирэх ачааллыг багасган, нэг төрлийн амортизаторын үүрэг гүйцэтгэдэг.

Амьдралын буруу дадал хэвшлүүдээс шалтгаалан хүзүү, бүсэлхийн хэсэг дэх физиологийн хэвийн хотойлт арилахыг анагаах ухаанд лордоз тэгшрэх, харин хэвийн хотойлт ихсэхийг лордоз ихсэх гэж нэрлэдэг. Тэгэхээр лордоз гэдэг ойлголт нь хэвийн болон эмгэг хоёр ойлголтыг илэрхийлдэг байна.

Ангилал

Багана нурууны хэвийн хотойлтын өөрчлөлтийн хэлбэрээр нь

o Лордоз ихсэх

o Лордоз тэгшрэх буюу арилах

Байрлалаар нь

o Хүзүүний

o Бүсэлхийн

o Сээрний хэсэгт тохиолдох нь их цөөн.

Үүссэн механизмаар нь

o Анхдагч- Нугалам гулсах, гаж хөгжил, хавдар, үрэвслийн шалтгаанаар, мөн нурууны булчингийн чангарал зэрэг шалтгаанаар үүсдэг.

o Хоёрдогч- Түнхний мултрал, түнхний үений анкилоз зэрэг өвчний улмаас хоёрдогчоор үүсдэг.

Шалтгаан

Гол шалтгаан нь дээр дурдсан өвчнүүдээс гадна ажил амьдралын буруу дадал хэвшил, таргалалт, ажлын нөхцөл, гэмтэл нөлөөлнө.

Шинж тэмдэг

Хүзүүний хэвийн хотгор өөрчлөгдсөн үед:

Толгой их биетэй нэг шугаманд бус, их биеэс урагш байрласнаас хүзүүгээ сунгасан юм шиг харагдах

Хүзүүний хотгор арилах, эсвэл хүзүүгээрээ хэт хотгор болох

Хүзүүний нугалмуудыг тэмтрэхэд эмзэглэлтэй болох

Хүзүүний хэсгийн бөхийх, тонгойх,гэдийх , хазайх, эргүүлэх хөдөлгөөн ямар нэг хэмжээгээр хязгаарлагдан, хүзүүгээ сунгах эргүүлэх хөдөлгөөн хийх үед өвдөлт мэдрэгдэх

Хүзүүний булчин чангарах

Гар бадайрах, өвдөх

Амархан ядарч цуцах

Хүзүүний орчим арьсны мэдрэмтгий чанар өөрчлөгдөх

Тархины цусан хангамж өөрчлөгдөх

Толгой өвдөх, эргэх

Бүсэлхийн хэвийн хотгор өөрчлөгдсөн үед:

Бүсэлхий орчим байнга хөшиж, чилж өвдөх

Бүсэлхийн хэлбэр өөрчлөгдөж бүсэлхийгээрээ хэт тэгшхэн эсвэл хэт хотгор болох, үүнээс шалтгаалан бөгс оцгор эсвэл хавтгай бөгстэй мэт харагдах

Алхаа гишгээ өөрчлөгдөх

Хөдөлгөөний баримжаа хааяа алдагдах

Бүсэлхий хэсгээр бөхийх, хотойх, гэдийх хөдөлгөөн хязгаарлагдах

Хөдөлгөөнгүй хэвтэж , сууж, зогсоход нуруу амархан чилж хөших.

Хүзүү, бүсэлхийн хэвийн хотгор арилсан үед нурууны булчингийн ачаалал ихэссэнээс шалтгаалан зүрх, уушиг, ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдах шинж илэрдэг.

Эмчилгээ

Хотойлтыг хэвийн болгохын тулд бариа, бумба, татлага, зүү эмчилгээ зэрэг уламжлалт - сэргээн засах комплекс эмчилгээ шаардагддаг. Гэхдээ хамгийн үр дүнтэй эмчилгээ бол хөдөлгөөн засал, ивээс эмчилгээг хавсруулан Нугалмын хөдөлгөөн заслын аргаар засах юм. Мөн амьдралын буруу дадал хэвшлийг заавал засах хэрэгтэй.

БЭХАНЗЭ ЭМНЭЛЭГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.