
УКРАИНЫ ТУСГААР БАЙСАН ОН ЖИЛҮҮД /1648-1657 ОН/
360 жил оршин тогтносон "Киевийн Рус"-ыг Бат хаан 1240 онд даран мөхөөж, 122 жил Монголын Зүчийн улсын хараатаар оров.
1362 онд Киевийг Литовууд эзэлснээр, 207 жил "Литовын Русь" гэж нэрэнд орж бичигдсэн.
Литов 1569 онд Польштой холбооны гэрээ байгуулан, Украиныг өгч, "Польшийн Русь" гэж бичигдэж байв.
79 жилийн дараа 1648 онд польшийн цэрэгт алба хаасан Украины козак Богдан Хмельницкий Крымийн Татараас 1 түмэн цэрэг авч, Польшийн эсрэг бослого гаргажээ. Тулаан дараа Богдан Хмельницкий Крымийн Татарын олзолсон польш олзлогсдыг худалдан авч, хядаж өшөөгөө авч байв.
1648-1657 он Богдан Хмельницкийн бослогын 9 жилд Украин тусгаар тогтносон.
Энэ нь Бат хааны дайралтаас хойш 408 жилийн дараа анх удаа бие даажээ.
Гэвч Польшоос тусгаарласан Богдан Хмельницкий "Москвагийн Русь"-д дагаар орсноор 1657 оноос 1991 хүртэл 334 жил Оросын бүрэлдэхүүнд багтсан.
Бат хаан Киевийн Русийг мөхөөснөөс хойш 1991 онд тусгаар тогтнох хүртлээ 751 жилийн урт хугацаанд Украин 9 жил бие даасан. Энэ нь Крымийн Татарын цэрэгтэй хамт боссон Богдан Хмельницкийн бослогын жил байв. Энэ 9 жил нь Монголын Зүчийн залгамж Крымийн Татарын цэргийн дэмжлэгтэй оршин тогтносон.
Богдан Хмельницкий Украиныг Крымийн Татарын цэргийн дэмжлэгээр бие даалгахын тулд тугандаа Татарын ислам шашны хавирган сарыг оруулж, өөрөө ислам шашинд хэсэг хөрвөж шүтжээ.
ЗУРГИЙН ТАЙЛБАР:
1. Богдан Хмельницкийн татарын ислам шашны хавирган сар, христ загалмайтай туг
2. Украины Богдан Хмельницкий Крымийн Татарын хаан III Гирейтэй хамт ислам шашны мөргөл үйлдэж буй.
С.АЛДАР
daatgal shimtgelee hasaad 800 irne
(202.55.188.88) 2020-01-01 15:34daatgal shimtgelee hasaad 800 irne sh gar deer
Хариулах
zochin
(64.119.18.170) 2019-12-28 12:53say avdag hun hovor..
Хариулах
Зочин
(103.57.93.15) 2019-12-25 19:16Юун сая вээ. Би 15 жил ажиллаж байгаа багш. Миний цалин 699647 шдээ. Шал худал юм бичих юмаа
Хариулах