Арабын Нэгдсэн Эмират улс Юрий Гагаринд хүндэтгэл үзүүлжээ

Twitter Print
2021 оны 04-р сар 13-нд 16:12 цагт
Мэдээний зураг,

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрлах дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж-Халифа дээр сансарт ниссэн анхны хүн болох ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарины хөргийг проектороор буулгажээ. Сансарт хүн ниссэний 60 жилийн ойд зориулсан уг арга хэмжээ нь 3 минут орчим үргэлжилсэн байна.

ОХУ-аас Дубайд суугаа Ерөнхий консул Олег Фомин Арабын Нэгдсэн Эмират улсын Сансрын агентлагт талархаж буйгаа илэрхийлэн, "Манай домогт сансрын нисгэгч Юрий Гагарины нэрийг мэдэхгүй улс дэлхийд байхгүй. Арабын Нэгдсэн Эмират улсын Сансрын агентлаг Сансарт анх хүн ниссэний 60 жилийн ойг бусдад таниулах ажлыг бүтээлчээр дэмжсэн явдалд бид баяртай байна." хэмээн мэдэгджээ. Түүнчлэн ОХУ-ын төрийн өмчит "Роскосмос" корпорацийн Персийн булан дахь төлөөлөгч Анатолий Красников АНЭУ-ын Сансрын агентлагт мөн талархал илэрхийлж, Арабын Нэгдсэн Эмират улс ОХУ-тай хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй гэдгээ үүгээрээ харууллаа гэжээ.

60 жилийн өмнө буюу 1961 оны 4-р сарын 12-нд ЗХУ-ын "Восток-1" сансрын хөлөг онгоц сансарт хөөрсөн билээ. Уг сансрын хөлгийг ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарин жолоодож байсан ба тэрээр сансарт ниссэн анхны хүн болсон юм. Түүний сансарт хийсэн нислэг 108 минут үргэлжилсэн юм.

 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.