
Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тодруулбал, Мөрдөн байцаах газраас УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү амиа алдсан хэргийн гэрч гэх иргэнтэй холбоотой мэдээлэл өгөв.
ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах албаны дэд хурандаа П.Эрдэнэбилэг хэлэхдээ “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулж хохирогчийн өмгөөлөгч Ж.Батхуяг мэдээлэл хийхдээ мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтэд мэдээлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл учруулсан. Бид аливаа хэргийн талаар мэдээлэхдээ прокуороос зөвөөрсөн мэдээллийг л ил болгодог хууль эрхзүйн орчин бий. Иймд хэргийн дэлгэрүүлж ярих боломжгүй. Өмгөөлөгч Ж.Батхуяг талийгаачийн гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн мессежийг прокурорын зөвшөөрөлгүйгээр задруулсан. Иймд бид өмгөөлөгчид хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.
Мөн хохирогчийн ар гэрээс тавдугаар сарын 13-нд ирүүлсэн мэдээллийг нягтлахад Г гэх этгээд 13 секундын бичлэг бий хэмээн талийгаачийн ар гэрийнхнийг нь хууран, 15 сая төгрөг авсныг бид тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 13 секундын бичлэг байгаа эсэх нь тогтоогдохгүй байгаа. Иргэн Г үүнээс гадна 6 удаагийн залилангийн хэрэг үйлдэж, 269 сая төгрөгийг залилан авсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгасан. Түүний хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн” гэлээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.57.92.189) 2020-02-06 10:46Sain nyagtalj tsagdaagiin baigyylgaar shalgyylj bjmedeelel hiihgyi tiim hyymgai bn blohgyi shdee sonin yum shy
Хариулах
Зочин
(68.204.74.16) 2020-02-03 21:13Oorsdoo mongo avchihsan um bish yy Nomtoibayraas Yund n aisan um boloo
Хариулах
Зочин
(68.204.74.16) 2020-02-03 21:13Oorsdoo mongo avchihsan um bish yy Nomtoibayraas Yund n aisan um boloo
Хариулах
Зочин
(107.72.176.75) 2020-02-03 20:19Mongo abvchohjee prokroruud n
Хариулах