Үндэсний лигийн тэргүүн хэсгийн хэсгийн хоёр тоглолт явагдлаа

Twitter Print
2019 оны 11-р сар 21-нд 18:29 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар баг улирлын эхний хожлоо авлаа

Үндэсний лигийн анхны улирлын аварга Сүхбаатар аймгийн Дарьганга Альянс-Тех баг улирлын хоёр дахь тоглолт лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй Улаанбаатар багийн эсрэг хийлээ. Тоглолтын эхлэлийг Сүхбаатар аймгийн баг илүү хийж эхний үед 20 оноог өрсөлдөгч багаасаа илүү авч 39-19-өөр тэргүүлж дуусгасан юм.

Харин хоёрдугаар онооны зөрүүг Улаанбаатар багийн залуус баг зэрэг ойртуулж чадсан бөгөөд улмаар 3-р үед долоон онооны зөрүүтэй болгож ойртуулсан. Шийдвэрлэх 4-р үед хоёр баг тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж явсаар эцсийн мөчид 112-105 харьцаатай Сүхбаатар аймгийн Дарьганга Альянс-Тех баг хожиж улирлын эхний хожлоо авсан. Харин Улаанбаатар багийн хувьд эхний тоглолт нь байсан юм. Тус тоглолтод Б.Батзолбоо 22 оноо, 8 самбар, 6 оновчтой дамжуулалт өгч сайн тоглолтыг үзүүлжээ. Мөн А.Ананд 20-с дээш оноог авсан бол эсрэг багаас М.Өлзий – Орших энэ тоглолтын хамгийн өндөр буюу 25 оноог авлаа.

Аваргуудын улирлын хоёр дахь хожил

Үндэсний лигийн сүүлийн гурван жилд дараалан түрүүлээд буй Т.Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид баг улирлын хоёр дахь тоглолтоо Б.Пүрэвдорж эзэнтэй Ховд Шонхорууд багийн эсрэг хийлээ. Тоглолтын хоёрдугаар үеийн дунд хэсэгт Шонхорууд 20 оноогоор тэргүүлэлж байв. Гэсэн ч хоёрдугаар үеийн төгсгөлийг Дайчид багаас гайхалтай хийж оноог ердөө хоёрхон болгож ойртуулснаар эхний хагас дууссан.

Гуравдугаар үед өгөө аваатай тэнцүүхэн тоглолт өрнөсөн бол дөрөвдүгээр үед Архангайн Дайчидыг зогсоох амаргүй даалгавар байсан юм. Ингээд 112-105 харьцаатай Архангай Алтан Дорнодын Дайчид баг хожлоо. Тус тоглолтод О.Энхбаатар 28 оноо, 10 самбар, 6 оновчтой дамжуулалт өгч онцгой тоглолтоо гаргасан байна. Тус тоглолтод бөмбөг таслалтыг 17 удаа гүйцэтгэж 40 оноог эсрэг багийн бөмбөг алдалтаас авсан нь хожлын гол шалтгаан болжээ. Энэ бямба гарагт Үндэсний лигийн дэд хэсгийн тоглолтууд Мон-Алтиус БТДС-н зааланд 12:00 цагаас явагдана.

А.Алтанчимэг 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.