"Сахалт барби" худалдаанд гарна

Twitter Print
2014 оны 06-р сар 02-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

Европын дуу хөгжмийн хамгийн том наадам “Eurоvision”-д түрүүлж олны танил болсон Австрийн дуучин Кончита Вурст гэх трансжендер оролцогчийн дүр төрх дэлхийн дахинаа алдартнуудаас дутахааргүй брэнд болсоор байна.  Кончита Вурст эмэгтэй хүн шиг хувцаслаж, биеэ авч явдаг боловч өтгөн хар сахал нь түүний стиль имижийг нь бүрдүүлдэг бөгөөд түүний жинхэнэ нэрийг Томас Нойвирт /Tom Neuwirth/ гэдэг. 24 настай Том Ньюуирт анх 2006 онд авьяастны шоунд оролцож, олны анхаарлыг татаж байсан ч 2011 оныг хүртэл чимээгүй байж байгаад хоёр жилийн өмнө шинэ дүр төрхтэйгээр, Кончита Вурст нэртэйгээр дахин гарч ирсэн юм.

Энэ нь түүнд шинэ амьдрал, боломж бүхнийг нь нээж өгсөн гэдэг. Үүгээр ч зогсохгүй түүний хөрөгтэй хиамыг Германы хүнсний “OE24” гэх дэлгүүрийн өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн бол энэ удаад түүнтэй адил “Барби”-г худалдаанд гаргахаар болжээ. Тодруулбал, АНУ-ын “Child Barbie” үйлдвэр үйлдвэрлэж өнөөдрөөс эхэлж худалдаанд гаргахаар зэхэж байгаа талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Уг сахалтай барби 24 ам.долларын үнэтэй гэнэ.

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.