Спортын гэрэл зурагчин Ч.Ганбат Олон улсын наадмаас “Уурга шүүрлээ” бүтээлээрээ хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2020 оны 02-р сар 04-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ноос зарласан cпортын гэрэл зургийн “Алтан агшин” дэлхийн уралдаанд 125 орны гэрэл зурагчид 1794 бүтээлээр өрсөлдлөө. Мнай улсын гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбатын “Уурга шүүрлээ” бүтээлээрээ гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн байна.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбат 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллаж байгаа юм. Гэрэл зурагчин Ч.Ганбатын Төв аймгийн сумын наадмаас Before the catch буюу “Уурга шүүрлээ” бүтээл, мөн Хуан Арболеда (Колумб, AFP) Хөлгүй тэшүүрчний онцлох агшинг буулгасан "You set the limits" “Чиний тогтоосон хязгаар”, Жүан Ү (БНХАУ, Синьхуа) хүнд цохилтод орсон тамирчны нүүрний хувирлыг тусгасан "Chinese boxer Xu Can" “Хятадын боксчин Шюй Цань” гэсэн зургуудтай өрсөлдсөн юм. 

Түүний хувьд өвөл, зуны олимпийн дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилсан бөгөөд Ч.Ганбат Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны гран при (2012) болон Тэргүүн байрын шагналыг (2017) хүртэж байсан ажээ.

Ч.Ганбатын сурвалжилсан тэмцээн уралдаан:

• “Хонконг 2009” Зүүн Азийн наадам

• “Токио 2010” жүдо бөхийн ДАШТ

• “Гуанжоу-2010” Азийн зуны спортын XVI наадам

• “Парис-2011” жүдо бөхийн ДАШТ

• “Лондон-2012” зуны XXX олимпийн наадам

• “Тяньжин-2013” Зүүн Азийн наадам

• “Сочи-2014” Өвлийн XXII олимпийн наадам

• “Инчён-2014” Азийн зуны спортын XVII наадам

• “Рио-2016” Зуны XXXI олимпийн наадам

• “Будапешт-2017” жүдо бөхийн ДАШТ

• “Пёнчан 2018” Өвлийн XXIII олимпийн наадам

• “Жакарта 2018” Азийн зуны спортын XVIII наадам

• “Баку-2018” жүдо бөхийн ДАШТ.

Эх сурвалж: Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.