Ирэх сард Монгол Улсын харцага цолтой бөхчүүдийн барилдаан болно

Twitter Print
2021 оны 02-р сар 24-нд 17:25 цагт
Мэдээний зураг,

Дэлхий даяар тархаад байгаа цар тахлын улмаас Монголын Үндэсний Бөхийн Холбооноос зохион байгуулагддаг олон барилдаанууд цуцлагдаад байгаа билээ.

Онцгой дэглэмийн энэ үед спортын уралдаан тэмцээнд оролцох тамирчдын тоо, зохион байгуулагдах хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан үндэсний бөхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах, бөхийн барилдааныг зохион байгуулах эрх үүргийнхээ дагуу МҮБХ “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа талаар Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Тус төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Эхний барилдаанд Монгол Улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан 2021 оны 03-р сарын 14-ний ням гаригт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Барилдах улсын харцага цолтой бөхчүүд 2021 оны 02-р сарын 25-ны өдрийн 15 цагт Монгол бөхийн өргөөнд барилдааны техникийн зөвлөгөөнд очиж бүртгүүлэх ёстой юм.

А.Алт 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.