Остеохондроз буюу хүзүүний шохойжилт

Twitter Print
2020 оны 09-р сар 19-нд 15:26 цагт
Мэдээний зураг,

Багана нурууны нугаламын үеэнд байдаг мөгөөрсөн холбоос буюу жийргэвч /диск/ хатууран ясжих өөрчлөлтыг остеохондроз гэдэг.

Хүзүүний аман хүзүү болон хатан хүзүү, ууц нурууны завсарт үндсэндээ мөгөөрслөг эд байхгүй байдаг тул бусад 23 үений завсар дахь жийргэвч, зөөлөн мөгөөрслөг эд нь хүний насжилттай холбоотойгоор мөн бусад нөхцөл, шалтгаанаас өөрчлөлт орж, уян зөөлөн харимхай чанар нь алдагдаж хатуурч эхэлдэг. Зарим нь элэгдэх, дарагдах, суулт өгөх, зөөлөн мөгөөрс нь шахагдаж цүлхэн үүсэх эсвэл хатуужиж ясжих, яс ургах улмаар нуруу, нугас орчмын зөөлөн нийдэс, мэдрэлийн ширхэг ёзоорыг дарснаас өвчин үрэвсэл үүсдэг.

Хүзүүний шохойжилт өвчний үед хүзүү хөшиж өвдөх, дал сэрвээ, гap өвдөх, нүд бүрэлзэж толгой руу хатгах, ажлын идэвхигүй болох, хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдах шинж тэмдэг илэрдэг. Шохойжилт хүндрэхээр хоёр гараа өргөж дийлэхээ болих, толгой байнга өвдөх, нойр хүрэхгүй болдог. Остеохондрозын шинж тэмдэг хүмүүст илрэхдээ хурц болон архаг гэсэн 2 хэлбэрээр илэрдэг. Хурц нь маш хүчтэй өвддөг бол архаг хэлбэр нь аажим аажмаар дээрх шинж тэмдгээр илэрнэ.

Хүзүүний булчинг амраах дасгал:

1. Мөрөө зэрэг өргөн буулгах хөдөлгөөнийг 3-4 секунд үргэлжлүүлэн хийнэ. Дасгалыг 2-3 удаа давтана.

2. Гараа толгойн ард хуруунуудаа зөрүүлэн барьж тохойгоо хойш болгож хөдөлгөөн хийнэ. Энэ байдалдаа 10 секунд орчим байлгана.

3. Толгойгоо баруун тийш хазайлган барьж хүзүүгээ сунган 10 секунд орчим барьж амьсгалаа гаргана. Толгойгоо эгцлэн амьсгалаа авна. Зүүн тал руу давтан хийнэ.

4. Толгойгоо баруун тийш эргүүлэн эрүүгээ баруун мөрөн дээр давуулан харж 10 секунд барина. Мөн зүүн тал руу давтан хийнэ.

5. Толгойгоо бөхийлгөж хүзүүний булчинг суллан сунгах хөдөлгөөнийг 5-10 секунд барьж амьсгалаа гаргана.

Эх сурвалж: Их номгон уламжлалт эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.