Төрсний дараах сэтгэл гутрал

Twitter Print
2022 оны 06-р сар 14-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛ бол хронический буюу ХУУЧ ӨВЧИН.

Панические атаки

Стресс

Послеродовая депрессия

Нервозность

Депрессия

Шизофрения

Маньяк

Энэ бүгд өөр өөрийн шинж тэмдэгтэй сэтгэл зүйн тусдаа эмгэг өвчин гэвэл итгэх үү?

"Послеродовая депрессия - Төрсний дараах сэтгэл гутрал"- ын талаар энгийн хэлээр ойлголт өгөхийг хичээе.

Нас, хувь хүний зан ааш, анхны сүүлийн төрөлт зэргээс огт хамаарахгүй ба хэн ч өртөж болно!

Шалтгаан:

-Удаан бэлтгэл хийсэн тэмцээндээ оролцоод явлаа гэж бодоход цаашаа амардаг шиг төрөөд амрана гэж боддог ч бүх хүнд хэцүү нь дөнгөж эхэлдэг.

-Жирэмсэн байхад ихэнх ээжүүд маань эргэн тойрны хүмүүс тойлж өхөөрдөж хайран дунд хэдэн сар болдог. (Харамсалтай нь бүгд биш).

-Сэтгэл зүйн бэлтгэл хийж байгаагүй, хэн нэгэн нь зөвлөж байгаагүйгээс төрөөд тэс өөр орчинд гэнэт орж ирдэг.

-Анхны төрөлтийн дараа ээжүүд маань маш их сэтгэлээр унадаг.

Сэтгэл гутралд орж буйгаа хэрхэн таних вэ?

Төрөлт хэрхэн явагдсанаас хамаарч эрт орой илрэнэ. Хүнд төрөлт байсан бол шууд эхэлж болно. Энгийн төрөлт байсан бол хөхөнд сүү орохгүй байна, хүүхэд уйлаад байна гэх мэт туршлагагүйгээсээ болж жижиг зүйлд маш их стрессдэж эхэлнэ, нэмээд нойргүй бол маш хурдан сэтгэл гутралд орж болно. Нэг хоёр сарын дараа ч илэрч болно. Зарим ээжүүд огт мэдэхгүй яваад байдаг. Хажуугийн хүмүүсээс болдог юм шиг ойлгодог ч яг үнэндээ тийм биш. Тэр хүмүүс яг өмнөх шигээ л чамд хандаж байгаа. Бүх юмыг маш эмзэг хүлээж авна. Би төрсөн учраас намайг бүгд хайрлах ёстой гэж тархиндаа автоматаар суулгана. Зарим үед минийх гэсэн ойлголт маш хүчтэй байгаагаас нөхрөө хүүхдтэйгээ ч хардах харамлах тохиолдол байна. Хүн чамайг тоохгүй болчихсон юм шиг санагдах ч гэрт гадны хүн байхад уур хүрнэ. Чиний орон зайг тэр жижигхэн хүн бүхлээр нь эзлэж байгаад гомдох мэдрэмж авна. Юу ч болоогүй байхад уйлна, байнга уйлна.

Сэтгэл гутрал хүндэрч буйг хэрхэн мэдэх вэ?

Төрөөд 3-6 сар үргэлжилж болох ч намдахгүй бол хүндэрч буйн шинж!

-Хоолоо идэхээ болино, эсвэл их иднэ.

-Нойр хүрэхгүй болно.

-Маш их юм бодно.

-Хүн бүр чиний эсрэг гэдэгт баттай итгэсэн байх тул бараг хэнд ч сэтгэлээ нээж чадахгүй явсаар дотогшоо бүгдийг залгина.

-Хоолой дээр бүхэл юм тээглэсэн мэт санагдана.

-Байнга ус уумаар санагдаж уугаад ч нэмэр болохгүй.

-Гарын алга их хөлөрдөг болно.

-Гадаа гудманд явахдаа байнга ийш тийшээ огцом харж ямар нэг юмнаас байнга цочино.

-Унтаж байхдаа ч цочино.

-Уйлахаа багасах бол маш аюултай, дотогшоо хүндрээд л байгаа гэсэн үг.

-Нэг ёсоор өөрөө ч мэдэхгүй өөрийгөө бүх зүйлээс тусгаарлана.

-Хэнтэй ч уулзахгүй хэнд ч гомдлохоо больж зүгээр чулуу мэт болно.

-Ингэж явсаар ойр ойр амиа хорлох зарим тохиолдолд хүүхдээ ч хамт аваад явчихмаар хамт хаа нэг тийшээ алга болчихмоор санагдаж эхэлнэ. Энэ бол маш хүнд аюултай шат!

-Өөрөө ийм зүйл бодож байгаагаа ч анзаарахгүй бодолдоо хяналт тавьж чадахгүй болж үйлдэл болгож болно!

-Ийм зүйл анзаарвал өөрийгөө буруутгаж ичих хэрэггүй, заавал нөхөртөө болон итгэж болох хүнд хэлээд гаргаарай!

-Итгэж болохгүй хүнд хэлэх дэмий, за чи худлаа маяглаж байна хэтрүүлж байна гэртээ сууж байж давраад бай гэх мэт хариулт авах нь байдлыг улам хурцатгана!

Тактикгүй ярьдаг хүмүүсээс зайгаа барь!

НӨХРИЙН ОРОЛЦОО!

-Төрсөн эмэгтэйг зүгээр л сонс?

-Уйлна, уурлана, юм хум шиднэ, хааяа цохиж авч ч мэднэ, гадаа гараад гүйж ч мэднэ зүгээр л тэвч сонс, ярилц, үсийг нь ил хүчээр ч хамаагүй тэвэр үнс!

-Хэзээ ч хүсэхгүй байхад нь хүслээ хангах гэж дайр, тэвч! Үүргээ хүлээ, хүүхдээ ав, ажлаас ирээд хоол ундаа хий, даавуу угаа, эхнэрийнхээ хөлийг ч барьж өг.

-Бэлэг барь, хааяа гадуур авч гар, хүүхэдтэйгээ салхилж эхнэртээ унтах боломж өг!

-Нөхрөөс өөр хадам ээж өөрийн ээж эгч хэн ч хэрэггүй учраас хамгийн дотны хүн нь гэдгээ одоо л харуул!

-1-3-6 сар шаардлагатай байсан ч тэвч!

-Хэзээ ч битгий залхаж байна, ядаргаатай юм, би чамд туслаж байна гэж хэл! Хэлээд ч нэмэргүй!

-Зүгээр л наад хүнээ хэсэг тойглоод өөрийнхөөр нь байлга. Тэгж ингэж болохгүй гэсэн үгэнд маш их эмзэглэдэг.

-Энэ үед нь гомдоох юм бол насан туршдаа мартахгүй, дараа ч сануулна!

Бусад хүмүүсийн нөлөө:

-Хэзээ ч битгий заа, хэн нэгэнтэй харьцуул, бидний үед тийм ийм байсан, ийм юм битгий ид хүүхдийн гэдэс өвдөнө, хүүхэд даруулчих вий өвдчих вий, нүүрээ битгий буд, ийм юм битгий өмс гэх мэт эмзэг сэвдээр нь битгий үг хэл!

-Туслах гэж байна гээд гай л болдог үе байдаг. Байнга зөвлөгөө өгөөд байхаар үнэхээр уур хүрдэг шүү!

-Шөл хийж өгөөд л хол бай! Өдөржин хажууд нь байх шаардлага огт байхгүй! Өөрөө оролдож байгаад л бүгдийг сурчихна!

Сэтгэл гутралд орсон бол авах арга хэмжээ:

-Итгэж болох хүнтэй байнга ярилцах, ганцаараа байхаас аль болох татгалзах!

-Унтаж амрах, ядаж 15 минут өдөр унтах.

-Шингэн юм сайн уух.

-Амттай юм идэх.

-Толинд аль болох бага харах, толинд хараад уйлах гээд байдаг.

-Нүүрээ будах. Хөгжим сонсох, бүжиглэх юу ч хийж болно дуртай зүйлээ цаг гаргаад хийх!

-Өдөр бүр хийдэг зүйлсээ өөрчилж үзэх. Хувцасны шкафаа цэвэрлэх, өмсөж үзэж бол хэрэггүй!

-Шинэ юм авах.

-Шинэ танилтай болох.

-Завгүй байх!

-Төрсний дараа физик биеээс илүү сэтгэл зүй маш их ядардаг гэдгийг битгий мартаарай!

Хүндэрсэн тохиолдолд мэдрэлийн эмчид заавал хандах, сэтгэл зүйн зөвлөгөө авах!

Эм бол шөнө нойр хүрэхгүй үед л ууж болно!

Хууч өвчин учраас дараа дараагийн төрөлтийн дараа ч сэдэрч болно! Өөртэйгөө ажиллаж сурах бол маш чухал шүү!

Яг одоо ийм байдалд байгаа ээжүүддээ, нөхрүүдэд нь энэ цаг зуурын юм шүү, битгий айгаарай, хамт давж гараарай гэж хэлмээр байна. Давж гарч чадаагүйгээс болж салалт үүсдэг, хүүхэд өнчрүүлдэг шүү. Гэтэл салахдаа хүрэхээр том шалтгаан биш байсан ч байдаг.

З.Болортуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.