Рашааны цээр

Twitter Print
2020 оны 11-р сар 28-нд 16:48 цагт
Мэдээний зураг,

Рашаан гэдэг нь амтат шүүдэр, амтат цай, хутагт ус, мөнхийн ус гэх утгатай Санскрит үг юм.

Хүн төрөлхтөн эрт үеэс рашааны ид шидийг нээн өөрсдийнхөө эмгэг өвчинг анагаан ирсэн баялаг түүхтэй. Рашаан усыг дээдлэн хүндэлж ууж идэхдээ эмч мэргэжилтний зааврын дагуу хэрэглэхийн зэрэгцээ дараах хориг цээрийг сахиж хайрлан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээдэг сайхан уламжлалтай ард түмэн билээ.

-Рашаан усыг зоргоороо уухыг цээрлэнэ. Өвчин хууч хөдөлгөнө, үл зохицоно.Хор болно.Оточ, эмчээс асууж рашааныг хүртэнэ.

-Рашаан, булаг усанд бохир юм оруулах, сүү цэгээ дусаахыг цээрлэнэ. Бузартана, эзэн сахиулсан нь хилэгнэнэ.

-Рашаан усны дэргэд юм угаах, угаадас асгах, морь харахыг чанд цээрлэнэ.ус бузартана, лус хилэгнэнэ.

-Рашаан уух үес болон рашаанд орсны дараа гам алдахыг цээрлэнэ. Рашаан усны дэргэдэх мод бургасыг огтлох, хад чулууг хөндөхгүй. Рашаан ширгэнэ, газар доогуур шургана, лус савдаг хилэгнэнэ.

-Рашаан булгийн дээд талд, эс бөгөөс саахалт айлаас дотогш гэр майхнаа барихгүй.

-Рашаан усанд буй загас жараахай, хорхой шавжийг алж хөнөөхгүй. Лусын сүрэг, албат байж мэднэ, рашааны шимийг тэтгэгч байж болно гэдэг. Рашаан усаар мал сүргээ услах ундаалахыг цээрлэнэ.

-Рашааны эх хавиар нутаглах, орд харш барихыг цээрлэнэ. Рашаан булаг ширгэнэ. Лус савдаг хилэгнэнэ. Зөн олныг өвчин зовлонгоос ангижруулдаг шидэт усыг ширгээж ард олонд гай зовлон авчирна гэж үздэг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.