Хамгийн баян ч сэтгэлээрээ үгээгүй ядуу тэрбумтан

Twitter Print
2020 оны 01-р сар 23-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Пол Гетти /Хоёр дугаар хэсэг/

Пол Геттигийн ач хүүг хулгайлсан нь.

Баячууд уйлдаг. Яагаад вэ? гэвэл дүрэм журмын дагуу тэрбумтнуудад өөрсдөд нь биш, харин тэдний үр удамд бусдын заналхийлэл ирдэг учраас юм. Энэ золгүй явдал ч газрын тосны магнат Жан Пол Геттигийн гэр бүлийн гишүүдээс хол байгаагүй билээ.

Дэлхийн хамгийн баян хүн, тэрбумтаны ач хүү болох Жон Пол Гетте III - т мансууруулах бодис хэрэглэж дараа нь түүнийг хулгайлсан хэрэг гарав. Эдүгээ энэ түүхээр сонирхолтой кино зохиол олныг туурвисан бөгөөд киноны нэр "Бүх дэлхийг мөнгөөр" гэдэг кино юм. Жон Паул Гетти III нь 1956 онд Миннеаполис хотод төрсөн ч бага насаа Итали, Ромд өнгөрүүлсэн бөгөөд түүний аав, Жон Пол, гэр бүлийн газрын тосны корпорацийн төлөөлөгч байжээ. 1964 онд эцэг эх нь салж, аав нь жүжигчин бүсгүйтэй гэрлэв. Жон Пол Гетти II салалтын дараа том бизнесийн өдөр тутмын хатуу ширүүн маргаан ашиг завшаан уналт суйрэлээс залхаж бүх асуудлыг бүхэлд нь орхиж, шинэ эхнэртэйгээ хамт Атлантын далайн эрэг дээр амьдрахаар явсан байдаг.

Жон Гетти ач хүүгээ Ром дахь Гэгээн Жоржийн англи хэлний элит сургуульд суралцахаар явуулсан ч ойр дотны найзууд нь хиппи, рок хөгжимчин, мансууруулах бодис, биеэ үнэлэгч, гэх мэт хүмүүс тул удалгүй сургуульдаа явалгүй тэдэнтэй нийлсэн байна. Ач хүү Гетти1973 оны 7-р сарын 10-ны 3-р цагт Ром хотын талбайгаас хулгайлагдав. Тэрбумтангийн ач хүүг хулгайлсан шалтгааныг олон янзын үнлэслэлтэй хэмээж байсан ч хулгайлагч нар Паул Геттегийн өвөг эцгээс 17 сая долларын золиосыг шаардсан байна. Зөвхөн энэ мөнгийг өгсөн тохиолдолд барьцааныхаа хүний аюулгүй байдлыг хангаж гэр бүлд нь буцааж өгнө гэсэн байв.

Энэ их мөнгө аавд байсангүй. Тэрээр Англид амьдарч байсан гэр бүлийн тэргүүн, өвөг эцэг Жан Пол Геттид дуулгасан ч үл мэдэгдэх саналаар татгалзсан хариулт өгчээ. Тэрбумтан Гетте "Надад дахиад дөрвөн ач хүү бий. Хэрэв тэр шаардсан их мөнгийг төлбөл тэд ахиад ач нараас нэгийг нь хулгайлна. Бид дампуурна" хэмээжээ. Долоо хоногийн дараа дугтуйтай зүйл ирсэн бөгөөд нь үс болон тасалсан чихний хамт байв.

Үл мэдэгдэх гэмт хэрэгтэн захиандаа арван хоёр хоногийн дотор 3.2 сая доллар шилжүүлэхгүй бол хүүхдийг алах болно гэж заналхийлсэн байжээ. Тэрбумтан золиосын дүнг 2,9 сая доллар болгож бууруулав. Мөнгө хүлээн авсны дараа дээрэмчид ач хүү Паулыг 1973 оны 12-р сарын 15-нд Италийн өмнөд хэсэгт суллан хаяж явсан байна. Өвөг эцэг нь ач хүүгээ суллагдсныг сонссон ч утсаа авахаас дараа нь уулзахаас татгалзав.

Ач хүү Пол Гетти дээрэмчдийн гараас суллагдсаны дараа тэрээр удаан хугацааны туршид эмчлүүлж байсан бөгөөд чихээ сэргээх мэс засал хийлгэсэн. Дараа нь Паул гэрлэж, хүү нь төрсөн ч хулгайлагдсан сэтгэл зүйн хохирол "тэрбумтаны ач хүү"-г согтууруулах ундаа, мансууруулах бодист автуулж, 25 настай хөвгүүнийг саажилттай, дүлий, бараг л сохор болгосон байдаг. Тэрээр 54 насандаа нас баржээ. 

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.