ДЭМБ: Коронавирус цаашид ч мутацид орж өөрчлөгдөх болно

Twitter Print
2020 оны 12-р сар 29-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ-аас мэдээлснээр КОВИД-19 өвчнийг үүсгэгч коронавирус нь цаашид ч мутацид орж, өөрчлөгдөх ба тус байгууллагаас коронавирусын шинэ хувилбаруудыг сайтар ажиглаж, судлах болно гэжээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн Мария Ван Керкхове, "Мутаци нь байгалийн жам ёсны үйл явц юм. Мутаци нь вируст ямар нэг нөлөө үзүүлэхгүй ч бид шинэ хувилбаруудын халдварлах чадвар зэргийг нь сайтар судлах шаардлагатай." гэжээ. Түүний хэлж байгаагаар ДЭМБ энэ тал дээр бусад улс орнуудын эрдэмтэдтэй хамтран ажиллах аж.

ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гебрейесус 2021 онд хүн төрөлхтөн коронавирусын мутацид орсон олон шинэ төрлүүдтэй нүүр тулна хэмээн, улс орнуудыг ДЭМБ-д болон бусад улс орнуудад шинэ хувилбар бүртгэгдсэн даруйд цаг тухайд нь мэдэгдэж байхыг уриалсан байна. Энэ сарын дундуур Их Британид коронавирусын шинэ хувилбар бүртгэгдсэн ба уг шинэ хувилбарын коронавирус нь мутацид ороогүй коронавирусээс 70 орчим хувиар хурдан халдварлах чадвартай нь тогтоогдоод байгаа юм. Уг шинэ хувилбарын коронавирус нь Дани, Австрали, Герман, Франц, Испани, Бельги, Нидерланд, Япон, БНСУ зэрэг улс орнуудад мөн адил бүртгэгдээд байна.

Яг 1 жилийн өмнө ДЭМБ-д БНХАУ-ын Уханьд үүсгэгч нь тодорхой бус уушигны хатгалгаа өвчин бүртгэгдсэн тухай мэдээлэл ирсэн билээ. Эрдэмтэд тухайн эмгэгийг коронавирус үүсгэж буйг тогтоосон ба тухайн вирус нь сарьсан багваахайнаас хүнд халдсан хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Ria.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.