
Эх оронтой ард түмний хүү эрх чөлөөг мэдэрнэ
Оросын бизнесмен Виктор Бут-ыг Колумбийн босогчидод зэвсэг зарах санаа агуулж байсан гэсэн худлаа шалтгаанаар америкийн тусгай албад 2008 онд Тайландад баривчлан 2010 онд АНУ-д аваачин шүүж түүнд 25 жилийн хорих ял оноож хамгийн харгис гэгддэг Илонойсын шоронд шидсэн билээ.
Тэгвэл В.Бут уг хэргийг огт хүлээгээгүйгээс гадна өөрийгөө буруугүй гэдгээ олон удаа батлан давж заалдсаар байсан юм. Түүнийг шоронд янз бүрээр тамлан зовоож, бас үргэлж ганцааранг нь тусгай камерт хорин, гадаад орчинтой харьцах ямар ч боломжгуй байдалд байлган дарамталж байсан билээ.
Гэвч оросын ЭСЯ-ны дипломатууд түүний буруугүйг батлан энэ 12 жилийн турш иргэнийхээ төлөө уйгагуй, тэвчээртэй тэмцэсээр ирсэн юмаа.
Тэгвэл энэ олон жилийн тэмцэлийн үр дүнд өчигдөр Виктор Бутыг 14 жил шоронд хоригдсоны дараа, хар тамхи Орос руу зөөж ирээд баригдсаны улмаас Оросын шоронд 9 жил хоригдох ял авсан Америкийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Бритни Грайнер гэгчээр солилцоо хийж суллах боломж гарчээ.
Ингээд Саудын Арабын аэропорт дээр солилцон Орос-Америкийн тусгай албадын онгоцууд иргэдээ аван 2 тийшээ нисэж, В.Бут шөнө үүрээр Москвагийн Внуково-д газардаж эхнэр хүүхдээ 15 жилийн дараа харж, эрх чөлөөтэй боллоо.
Ч.Пүрэвсүрэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.