Шинзо Абэ иргэдийг тоглолт, үзвэр үйлчилгээ үзэж эдийн засгаа аврахыг уриалжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 19-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

Энэ баасан гарагаас эхлэн Японд коронавирусын цар тахалтай холбоотойгоор дотоодын аялал жуулчлалд тогтоосон хорио цээрийн журмыг бүгдийг нь цуцалжээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ иргэдийг цар тахлын улмаас хохирол амссан улсынхаа эдийн засгаа дахин сэргээхэд тусалж, дотооддоо аялж, тоглолт, үзвэр үйлчилгээ үзэхийг уриалжээ.

Коронавирусын халдвар авсан иргэдийн тоо буурсантай холбоотойгоор Японы эрх баригчид өнгөрсөн сараас эхлэн хөл хориог сулруулж эхэлсэн ба энэ пүрэв гарагаас эхлэн иргэд ажилдаа явж, баар зоогийн газрууд дахин нээсэн юм. Ерөнхий сайд Шинзо Абэ, "Иргэд хоорондоо зай барих арга хэмжээг умарталгүйгээр аялалд гарч, нийгэм болон эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг бид хүсч байна." гэжээ. Хорио цээрийг цуцалснаар аялал жуулчлалын салбараас ихээхэн хамааралтай бүс нутгууд, зочид буудал, амралтын газруудад санхүүгийн нөхцөл байдал сэргэнэ хэмээн эрх баригчид үзэж байгаа аж.

Иргэд одоог хүртэл олон хүн цугласан газраас зайлсхийж, Японы хилээр нэвтрэх боломжтой улс орнуудын тоо хязгаарлагдмал байгаа учраас эдийн засаг сэргэх үйл явц нь удаан байх нь гарцаагүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Өнгөрсөн сард л гэхэд Японд гадаадын 1700 иргэн орж ирсэн нь 1964 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохыг Японы Үндэсний Аялал жуулчлалын байгууллагаас мэдээлжээ. Японы агаарын тээврийн Ana Holdings, Japan Airlines компаниуд эрэлт өссөнтэй холбоотойгоор дотоодын зарим нислэгүүдээ хийж эхэлсэн ч энэ нь цар тахлаас өмнө төлөвлөж байсан тооны талд нь ч хүрэхгүй байгаа гэнэ.

Japan lifts coronavirus travel curbs to help economy bounce back ...

Дотоодын аялал жуулчлалд тавьсан хоригоо цуцлахаас гадна гадаа болон дотор 1000 хүртэлх тооны хүн цуглуулахыг зөвшөөрсөн байна. Пүрэв гарагийн байдлаар Японд коронавирусын халдвар авсан 17 789 тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 948 хүн нас барсан байна.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.