
Хятад улс өндөр хурдны төмөр зам болон авто зам хосолсон дэлхийн анхны дүүжин гүүрийг Жянсү мужад нээсэн байна.
Хөх мөрөн дээрх 6,4 км урт тус давхар гүүр дээд тавцандаа 8 эгнээ өндөр хурдны авто зам, доод тавцандаа өндөр хурдны төмөр замтай аж. Өндөр хурдны галт тэрэг дүүжин гүүрээр 250 км/цаг хурдтай дамжин өнгөрөх боломжтой бөгөөд энэ нь дэлхийн шинэ рекорд болжээ.
Хятадын төмөр замын корпорацийн мэдээлснээр 2016 оноос хойш нийт 14000 /9000 км орчим/ гаруй төмөр замын гүүр баригдсаны 6392 /6343 км/ нь өндөр хурдны гүүр байж.
Ц.Сарнай
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.