
БНСУ-ын Чэжү аралд болсон Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагаанд оролцож явсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбат хүчингийн хэргээр баривчлагдан шуугиан тариад байна.
Уг хэрэг энэ сарын 3-4-нд шилжих шөнө болсон бөгөөд Л.Мөнхбат нь өөрт нь орчуулга хийж байсан монгол эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй гэж БНСУ-ын цагдаагийн байгууллага буруутгаж байгаа аж.
Хохирогч эмэгтэй 24 настай бөгөөд уг арга хэмжээнд Монголын талд орчуулагчаар ажиллаж байжээ. Тухайн өдөр Монголын урлаг соёлын уран бүтээлчид багахан хэмжээний концерт тогложээ. Концертын дараа хоёр талын хүлээн авалт болжээ. Ингээд тэд буудалдаа ирж, Л.Мөнхбат Монголын талын уран бүтээлчидтэй дахин сууж согтууруулах ундаа уужээ. Тэдний энэ албан бус уулзалт хоёр, гурван цаг үргэлжилжээ. Тэнд хохирогч бүсгүй ч байсан гэнэ. 04:00 цагийн үед уран бүтээлчид өрөө өрөөндөө орцгоож, Л.Мөнхбат орчуулагч бүсгүйг өрөөндөө авч үлдсэн бололтой.
Удалгүй бүсгүй буудлын өрөөнөөс гүйн гарч ирж, тусламж эрэн орилжээ. Ингэснээр буудлын ажилчид цагдаад дуудлага өгсөн байна. 05:00 цагийн үед цагдаа нар ирж, буудлын өрөөнд үзлэг нэгжлэг хийн, хохирогч бүсгүйгээс зарим зүйлийг тодруулсны дараа Л.Мөнхбатаас ч тодруулга тайлбар авчээ. Тэрбээр үйлдлээ хүлээн зөвшөөрснөөр тус улсын цагдаа нар баривчлах тогтоол танилцуулсан гэнэ. Тэр үед мэдүүлгээсээ буцаж, "Юу ч санахгүй байна", "Би буруугүй" гэсэн утгатай тайлбар өгч эхэлсэн байна.
Цагдаа нар Л.Мөнхбатыг хохирогчийг эсэргүүцэх чадваргүй үед нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Л.Мөнхбат нь 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч, ИХТ-өөр ажиллаж эхэлжээ. Тэрбээр энэ удаагийн арга хэмжээнд оролцоод зогсохгүй, "Чэжү хотын хүндэт иргэн" хэмээх шагналыг гардах ёстой байжээ. Цагдаагийн байгууллагаас хохирогч бүсгүйгээс гадна концертод оролцсон уран бүтээлчдээс өнөөдөр тайлбар мэдүүлэг авчээ. Тэдний ярьж буйгаар болсон үйл явдлын талаар мэдээлэлгүй, бүгд өрөө өрөөндөө орсон байсан гэх агуулгатай зүйл ярьж байгаа аж.
Уг хэргийн талаар БНСУ-ын сошиал сүлжээнд "Энд ажиллаж амьдарч байгаа олон монголчуудаа яагаад боддоггүй юм", "Ийм хүнд хүндэт иргэний шагнал өгөх гэж байснаасаа ич", "Бидний татварын мөнгөөр Монголын донтнуудыг Солонгост урьж баймааргүй байна" гэх мэтээр олон мянган сэтгэгдэл хөвөрч, эсэргүүцэл илэрхийлсээр байгаа ажээ.
Тус улсын хуулиар хэрэгт холбогдсон хүмүүс гаднын улсын иргэд байсан ч хуулийн хатуу хариуцлага хүлээнэ гэж хуульчид онцолж байгаа юм. Тодруулбал, “Хэдийгээр холбогдогч хоёр этгээд Монгол Улсын иргэн байсан ч тухайн хэрэг БНСУ-д үйлдэгдсэн учир тухайн улсын хуулиар шийдвэрлэнэ. Хэрэв яллагдсан тохиолдолд тухайн улсын шоронд ялаа эдлэх ёстой. Гэхдээ хоёр улс хоорондоо гэмт хэрэгтэн харилцан солилцох гэрээтэй бол өөрийн улсад ял эдлэх боломжтой юм. Гэвч оногдсон ялын заалт өөрчлөгдөх ёсгүй. Зарим улсад ялын хэмжээг бууруулаад байдаг” хэмээн хуульчид ярьж байна.
БНСУ-ын Эрүүгийн хуулийн 297 дугаар зүйл буюу хүчиндэх зүйл ангид хүчирхийлэл, айлгаж сүрдүүлсний улмаас эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон этгээдийг гурваас доошгүй жил хорих ялаар шийтгэнэ. 298 дугаар зүйлд хүчирхийлэл, айлган сүрдүүлэх замаар бусдын эсрэг зүй бус үйлдэл хийсэн хүнийг арван жилээс илүүгүй хугацаагаар хорих, арван таван саяас дээшгүй мөнгөн дүнгээр торгох ял шийтгэнэ. 299 дүгээр зүйл эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон эсвэл бусдыг ухаан алдсан буюу эсэргүүцэх чадваргүй байдлыг далимдуулсан бол өмнөх хоёр зүйлд заасны дагуу шийтгэнэ гэж заажээ.
Тэгвэл уг хэргийн талаар Л.Мөнхбатын ар гэрийнхэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж "Одоогоор хүчирхийлэхийг завдсан гэх л мэдээлэл байна.
Чэжүд соёл урлагийн салбарынхны арга хэмжээ болсон юм билээ. Үүнд орлогч маань ахалж ажилласан. Ер нь хамтын ажиллагааны хүрээнд л явсан гэсэн үг. Бид ч бас ийм асуудал үүссэнд гайхаад л сууж байна. Удахгүй асуудал тодорхой болох байх. Зарим хэвлэлээр биднийг хамаатуулан бичиж байна. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард Чэжүд боловсролын салбарынхантай ажиллаад ирсэн. Дахиж яваагүй" гэлээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(122.133.232.223) 2023-06-12 13:00хамгийн аймар нь Японы том сувгаар тв гээр гарсан хүний өмнөөс ичих ямар юм бэ.
Хариулах
Зочин
(66.181.161.51) 2023-06-08 17:02Хөөрхий өнөрболорын сонгууль ажилгаа ийм л юм болно
Хариулах
Buzruudiig Shorond hataa
(202.9.40.142) 2023-06-08 00:08emegtei huniig arhiar shahah ni belgiin daramt, sogtuu uyed ni belgiin haritsaand orvol notstoi belgiin huchirhiilel !!!
Хариулах
Сувд
(64.119.25.107) 2023-06-07 21:24Орчуулагч охин яагаад буудалын өрөөнд эр хүнтэй хоёулханаа үлдсэн юм бэ? Хамт идэж уусан хүмүүс нь эмэгтэй хүнийг тасартал нь уулгачихаад ядаж аваад өрөөнд нь оруулчихаж болоогүй юмуу.Нүдний булай.Эр эмгүй хаа яваа газараа архи долоож завхайрч явцгаах юм
Хариулах
Жр
(202.126.89.127) 2023-06-07 20:18Нүдний булай, иймэрхүү шаарнуудаар л төр түшүүлж байна даа.
Хариулах
zochin
(192.82.80.61) 2023-06-07 19:12Haltar har huduunii sdaa huuhen nairaad shaachij chadkuildee haltaisan yumand hen ch shaalgahav de argaa baraad huchindjee uhuul taarna huduunii har ats
Хариулах
Үзэн ядагч
(202.9.40.4) 2023-06-07 18:19Монгол эрчүүдийн нэр нүүрийг, дэлхий даяар шившиг болгосон,цүнх баригч гаж донттой новнуудыг, зүгээр өнгөрөөсөөр байгаад бүүр даварч гүйцлээ. Одбилэг гээд нэг донтой новшийн араас бас бөөн шившиг. Одоо монгол эр хүн бүрийг хүчиндэгч гэж боддог болно.Энэ хөгийн новш,солонгосын шоронд 10 жилийн ял авбал таарна. Орчуулга хийлгэчхээд,,хүний сайхан охиныг бүүр янхан гээд бодчихсон,хаа явсан газраа хүүхэн хүчиндээд сурсан новш байна даа! тийм их сэрэл мэдрэлээ барьж чадахгүй байдгийн бол,мөнгөө төлөөд,янхны газраа очиж үйлчлүүлэх хэрэгтэй,,арчаагүй новш чинь мөнгөө хэмнэж л ийм хэрэг хийсэн биз.
Хариулах
Ж
(203.91.115.47) 2023-06-07 15:54МАН соёл тарааж яваа юм биз дээ эдний маанаг ерөнхийлөгч нь хүртэл нийгмийн ажилтан байхдаа хүчирхийлхийг завдсан гээд Багаа нь аргалсан байдаг байхаа
Хариулах
Уншигч,шүүмжлжгч
(202.5.199.175) 2023-06-07 14:47Энэ Сэлэнгээс ер нь гарахгүй юм алгаа. Дарга нь орчуулагчаа хүчиндэнэ, их хурлын гишүүн нь хүүхдэээ хүчирхийлнэ, нөхрөө доромжилж гэртээ хүн авчирч заваарна, хулгай луйвар хийж шоронд орчихоод шоронгоосоо эргээд гишүүн болчихно. Ийм байхад иргэд нь дуурайхаас яахавдээ.Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй.эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг.
Хариулах
Зочин
(213.55.226.241) 2023-06-07 14:11Urlaub soeliihon dargantsar harahaaraa Bugs doloohdoo garguun uuj idehee hurtel zohitsuulahgui haana yaj yawaa bilee geh met uhamsargui durakuud
Хариулах
DR UROLOGIST
(197.211.53.56) 2023-02-22 12:19БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
DR UROLOGIST
(197.211.53.56) 2023-02-22 12:19БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
Зочин
(103.26.193.7) 2014-06-05 08:31Tatvar tologchdiin mongiig ooriinhoo yum shig l tsatsahbyumaa muu durakuud. Oodgui amitad. Shildeg agentlag bolloo geed yah yum, ichdeggui malnuud.
Хариулах