Үрчлээ бүхэн эрүүл мэндийн шалтгаантай

Twitter Print
2022 оны 11-р сар 16-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

НҮҮР ИХ ҮРЧЛЭЭТЭХ НЬ БАС ИЙМ УЧИРТАЙ

Духны үрчлээ - Толгой нь ихээр өвддөг хүмүүсийн духанд үрчлээ их суудаг. Үрчлээний гүнээр өвчлөлийн хэмжээг тодорхойлно. Тасалдсан үрчлээ нь мэдрэлийн системийн өвчлөл буюу депрессийг илтгэнэ. Босоо үрчлээ нь гэдэс ходоодны асуудалтайг илэрхийлнэ. Энэ үрчлээ нь зүүн тийш хазайсан байвал – дэлүү, баруун тийш бол элэг эсвэл цөсний хүүдийн өвчлөлийн дохио болно.

Нүд орчмын үрчлээ - Нүдний доор уут үүссэн бол – бөөрний асуудалтай. Харин нүдний эргэн тойрон жижиг үрчлээснүүд гарсан бол амин дэмийн дутагдал эсвэл нойргүйдлийн шалтгаантай. Нойрны асуудлыг шийдэж чадвал үрчлээ арилна. Нүд хонхойж үрчлээ суувал давсагны өвчлөлийг илэрхийлнэ.

Ам орчмын үрчлээ - Хамрын үзүүрээс дээд уруул хүртэл үрчлээтэй бол гэдэс, ходоодны өвчлөлөөр шаналж байна гэж үзнэ. Амны хоёр үзүүрээс доош чиглэсэн үрчлээ бол нойр булчирхайн асуудлыг илэрхийлнэ. Дээд уруул дээр торлож үрчлээ суусан бол шээсний замын өвчлөл. Хэрвээ их гүн үрчлээ бол дэлүүний өвчлөлтэй.

Хацарны үрчлээ - Цусан хангамжийн асуудлыг илтгэдэг. Шанаан дээр үрчлээ гараад байвал уушгиа шалгуулах цаг болсныг анхааруулна.

Эмч нарын үзэж байгаагаар үрчлээ гарангуут тухайн эрхтний өвчнийг анагааж чадвал үрчлээг арилгаж болно гэжээ. Үрчлээ ор мөргүй арилахгүй ч гэхдээ оролдоод үзэхэд илүүдэхгүй болов уу. Анагаах ухаан өвчнийг бүрэн анагааж чадахгүй ч гэлээ орчин үеийн гоо сайхны технологийн ачаар үрчлээ арилгах бүрэн боломжтой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.