
БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ЯАГААД “АМНААСАА” ХООЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ВЭ?
/Энэ бол хэлний гадаргуу дээрх бичил биетүүдийг микроскопоор авсан зураг!/
Зарим эцэг, эхчүүд халуун хүйтнийг нь мэдэхийн тулд хүүхдийнхээ хоолноос амссан халбагаа буцаагаад хоол руу нь хийдэг.
Мөн өөрийн идсэн аяга халбаганаас хоол дамжуулан өгөх, амандаа зажилж байгаад хүүхдэдээ өгөх нь ч бий. Тэгвэл ийнхүү холилдсон аяга халбагаар амны хөндийн бүхий л төрлийн өвчлөл, тэр дундаа хоолой, шүд, хоол боловсруулах эрхтний өвчлөл үүсгэдэг олон төрлийн нян дамждаг байна.
Мөн хүний шүлсээр дамжин халдварладаг гол СТРЕПТОККОК МУТАНС нян нь хоол үлээж хөргөх, уруул дээр үнсэхэд ч халдварладаг байна.
Насанд хүрсэн хүний шүлсэнд 700 төрлийн нян бактери байдаг аж.Энэхүү нян бактерийн халдвараар элэгний гепатит В, С вирус, ТТ вирус, хеликобактери үүсдэг байна.
Жишээлбэл, Хеликобактери ам-амны замаар дамжина. Монголчууд бидний дунд, сүүлийн үеийн эцэг эхчүүд харьцангуй гайгүй болсон ч мэр сэр анзаарагддаг зуршил бол хүүхдүүддээ амаараа хоолоо өгдөг нь хамгийн буруу.
Энэ нь ганцхан хеликобактери дамжуулаад зогсохгүй буйлны үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсгэдэг олон төрлийн бактерийг шууд дамжуулдаг. Энэ үйлдэл бол хүүхдээ хорлож байгаа тод жишээ.
Судлаач Г.Отгонсүрэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(64.119.16.160) 2020-01-03 12:55Хогын шаар
Хариулах
zochin
(103.26.195.11) 2020-01-03 08:39bah melhii guai tand erlegt oron too chin garsan tend ochij ajlaa hii
Хариулах
Zochin
(37.165.207.124) 2020-01-03 00:37Chi luivardsanaa butsaagaad ogchihson bol tetgevriin dans ulaihguil baisandaa. Sanaa zovood bnuu sandraad bnuu
Хариулах
Зочин
(202.21.109.44) 2020-01-02 20:01Ардчилсан нам ёрөнхийлөгчийн сонгуульд зээл чөлөөлнө гэсэн уриагаар оролцсон биз дээ намын даргын бүх хөрөнгийг нь хурааж амлалтыг биёлүүльё
Хариулах
Заяа
(66.181.180.130) 2020-01-02 19:38Өөрөө хийж чадахгүй,сэтгэлгүй,чадваргүй болохоор өрөөлийн ажилд хорсон өширхөж,нам дагаж номчирохсон,хамар хашааны чинь хужаа авдрыг чинь ухаж байхад нүдээ аниад түлхүүрээ өгөгчид олширч дээ.тамын тогооны үлгэр энэ биш үү?
Хариулах