
“Гурван арслан” гэдэг нэр хөлбөмбөгийн түүхэнд олон жил цуурайтсан. Гэхдээ 1966 онд ганцхан удаа дэлхийн аварга болсон тэдэнд “торгуулийн цохилт” хамгийн том бэрхшээл нь юм. Английн үндэсний шигшээ баг хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй гэж үнэлэгдэж байсан 2004 оны Европын аваргад хүртэл Португалд 11 метрын цохилтоор ялагдаж байлаа. Харин энэ удаа Р.Хожсон тамирчдаа торгуулийн цохилтын бэлтгэл хийхийг анхааруулсан аж. Энэ тухай С.Жеррард хэлэхдээ “Бид торгуулийн цохилтийн бэлтгэл түлхүү хийж байна. Бид хэсгээсээ гарсан ч хүссэн амжилтандаа хүрэхийн тулд торгуулийн цохилтоо сайн хийх хэрэгтэй. Өмнө нь торгуулийн цохилтоор ялагдсан гашуун туршлага олон байдаг учир дахиж давтмааргүй байна” гэсэн байна.
1990 оноос хойш Английн шигшээ баг томоохон тэмцээнд торгуулийн цохилтоор хожигдож байсан тохиолдолууд
2006 оны дэлхийн аваргын шөвгийн найм: Португал-Англи 0:0, торгуулийн цохилт 3:1
2004 оны Европын аварга шөвгийн найм: Португал-Англи 2:2, торгуулийн цохилт 6:5
1998 оны Дэлхийн аваргын шөвгийн 16: Аргентин-Англи 2:2, торгуулийн цохилт 4:3
1996 оны Европын аваргын хагас шигшээ: Герман-Англи 1:1, торгуулийн цохилт 6:5
1990 оны Дэлхийн аваргын хагас шигшээ: Герман-Англи 1:1, торгуулийн цохилт 4:3

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505